Хятадын хил дагуу охидыг хулгайлах нь нэмэгджээ

“Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогыг олон жил баримталснаас Хятадад олон сая залуус эхнэргүй болоод байгаа юм. Үүнээс үүдээд Хятадын хөдөө тосгодод 13-17 насны охид хүнтэй сууж /хоёр талын гэр бүлүүд хоорондоо бараг наймаалцдаг/, хөрш орнуудаас охидыг хулгайлан богтлох нь нэмэгджээ.

 

Соёлын төстэй байдлаас шалтгаалан хятад эрчүүдийн дунд вьетнам охидтой гэрлэх хүсэл их байдаг гэнэ. Үүнийгээ дагаад Вьетнамын хойд хэсгийн тосгодод охидыг нь хулгайлж авч явах хэрэг их гарах болсон байна. Вьетнам-Хятадын хилийг дамнасан тусгай хүн хулгайлах бүлэглэл ажилдаг болохыг хууль хяналтынхан олж тогтоожээ. Вьетнамын хойд хэсгийн нутаг уулархаг тул хуулийнхан хяналт тавихад хүндрэлтэй байдаг аж. Вьетнамын цагдаа нар өнгөрсөн онд хүн хулгайлах гэмт хэргийн золиос болсон 109 охиныг олж аварсан байна.

 

Хятад эрчүүд эхнэр авахын тулд инж бэлдэх, шинэ байр, сууц бэлдэх гээд өндөр зарлага гардаг байна. Харин вьетнамаас хулгайлж авчирсан охидыг ердөө 3000 ам.доллараар худалдаж авдаг гэнэ. Түүнчлэн хулгайлагдсан охидын хувьд хятад эрчүүдтэй гэр бүл болох эсвэл хүчээр биеэ үнэлэх гэсэн хоёрхон сонголттой тулгадаг аж.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: NEWS.MN

Шинэ мэдээ
Их уншсан