МАН-ын бүлэг ААНОАТ-ын нэмэлт өөрчлөлт болон НӨАТ-ыг 50 сая төгрөг болгох хуулийн төслийг дэмжсэнгүй

МАН-ын бүлэг ААНОАТ-ын  нэмэлт өөрчлөлт болон НӨАТ-ыг 50 сая төгрөг болгох хуулийн төслийг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тодруулбал, уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи спирт, тамхи зэргээс бусад салбаруудад үйл ажиллагаа явуулдаг, жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуй нэгжийн төсөвт төлсөн татварын 90 хувийг буцаан олгохоор хуульд тусгажээ.

Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 191 дүгээр зүйлд "Энэ хуулийн 8.1.1-д заасан орлогын дүн нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, Монгол Улсад байнга байрладаг албан татвар төлөгчийн төлсөн албан татварын 90 хувийг дор дурдсан шаардлагыг зэрэг хангасан тохиолдолд буцаан олгоно” гэж тусгажээ. Энэ нь 1,5 тэрбум хүртлэх орлоготой аж ахуй нэгжүүд төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах боломж бүрдэх юм. Энэ хуулийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр хуульд тусгасан байна.

Мөн УИХ-ын чуулганаар дээрхи хуулийг даган, НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт орж байгаа бөгөөд татварын босгыг 50 сая болгохоор тусгажээ. нэмэлт өөрчлөлтөөр, “1 дүгээр зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6.4.1 дэх заалтын “80 хувьд” гэснийг “20 хувьд” гэж, 4.1.10, 5.2, 6.11, 7.2, 13.7 дахь хэсгийн “10.0 сая” гэснийг “50.0 сая” гэж тус тус өөрчилсүгэй”  гэж тусгасан бөгөөд хуулийн хэрэгжилтийг 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульд тусгасан боловч Засгийн газраас оруулж ирсэн татварын хуулийг МАН-ын бүлэг дэмжихгүй байсан тул хууль санаачлагч нь төслөө эргүүлэн татаж, дахин оруулж ирэхээр болсон юм.

Б.Мөсөн

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

NBA-н эргэн тойронд

Өчигдөр, 16:48