Газар хөдлөлтийн үеэр 100 ялтан оргожээ

Эквадор улсын өмнөд этгээдэд 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлж, 246 хүн амь үрэгдэж, 1000 гаруй хүн бэртэж гэмтсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Газар хөдлөлтийн чичиргээн бүс нутаг даяар мэдрэгдэж, улс орон даяар эмх замбараагүй байдал үүсээд байгаа юм. Тэгвэл газар хөдлөлтийн гамшгийг далимдуулан тус улсын шоронгоос 100 гаруй ялтан оргосон талаар франц пресс агентлаг мэдээллээ.

 Тус улсын Хууль зүйн сайд Леди Зунига өөрийн твиттер хуудсаараа дамжуулан дээрх мэдээллийг өгсөн байна. Эквадор улсын баруун этдээгийн Портовиэхо гэх тосгонд байрлах шоронгоос дээрх тооны ялтангууд орсон ажээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр тэдний 30 орчим нь баривчлагдан шорон руугаа буцсан ч, бусад нь зугтаж, хаана орогнож байгаа эсэх нь тодорхойгүй байгаа юм байна. Цагдаагийн байгууллагын ажилтнууд одоогоор тэднийг эрэн сурвалжилж байгаа ажээ.

Дашрамд дурьдахад, албаны эх сурвалжууд газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоог 246 гэж дамжуулсан ч, энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна. Аврагчид байшингийн нуранги дор дарагдсан хүмүүсийг гаргах ажлыг зохион байгуулж байгаа юм байна.  Өнгөрөгч амралтын өдрүүдэд тус улсад тохиосон байгалийн энэхүү гамшигт үзэгдэл сүүлийн 40 жилд тохиогоогүй хэмжээний асар их гарз хохирол дагуулсан гэдгийг орон нутгийн мэдээллийн агентлагууд онцолж байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: mminfo.mn

Шинэ мэдээ

МЭДЭГДЭЛ

23-11-2018, 17:43
Их уншсан