Н.Энхбаяр МАН-тай эвсэх сургаар эх орондоо иржээ

БНСУ-д эмчилгээгээ үргэлжлүүлж хийлгэхээр явсан МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрөгч амралтын өдрүүдэд эх орондоо иржээ.

Тэрбээр, өнөөдөр МАН-ын зүгээс МАХН-тай эсвэх эсэх шийдвэрээ эцэслэн гаргах учраас яаран эх орондоо ирсэн байна. МАН-ын зүгээс МАХН-ын тавьсан 60.40 гэсэн саналыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн.

Харин 19 хувийг өгөх боломжтой гэсэн хариу өгсөн байгаа аж. Энэ тохиолдолд хэрхэх вэ гэдгээ МАХН-ынхан шийдэхийн тулд намын даргаа дуудсан аж. МАН-ын Бага хурлаас шийдвэр гарсны дараа МАХН-ынхан мөн Бага чуулганаа хийж саналыг хүлээж авах эсэх асуудлаар ярилцах гэнэ.

Тиймээс Н.Энхбаяр дарга энэ долоо хоногт юутай ч эх орондоо байх сурагтай. Мөн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй, харин өөрийнхөө оронд нэгэн нууцлаг хүнийг бэлтгэж байгаа гэсэн сураг гараад буй юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан