Өнөөдөр Н.Батбаяр сайд огцорно

Өнөөдөр Н.Батбаяр сайд огцорно

Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлыг  гурван шалтгаанаар хоёр долоо хоногийн турш хойшлуулсан энэ асуудал өнгөрсөн долоо хоногт цөөнхийн бүлгийнхнийг бухимдахад хүргэсэн билээ. Эхний удаад ирц хүрээгүй, хоёр дахь удаад огцрох сайд нь өөрөө чөлөөтэй байсан, гурав дахь удаад зарим асуудлыг нягтлах шаардлагатай байна гэсэн шалтгаанаар олонх Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хойшлуулсан. Хуулийн дагуу Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг долоо хоногийн дотор  байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх ёстой. Гэвч АН-ынхан  санаатай болон санамсаргүйгээр энэ асуудлыг хойшлуулсаар  байгаа юм.

Тэгвэл өнөөдөр хуралдах Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар  Засгийн газрын гишүүнийг огцруулах буюу Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм харин эрхэм сайд, АН-ынхан ямар шалтаг гаргахыг харж л байя.

Б.Мөсөн

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан