Лу.Болд Монголын газрыг хэнд өгөхөөр зүтгэнэ вэ

Лу.Болд Монголын газрыг хэнд өгөхөөр зүтгэнэ вэ

Газрын тухай хуулийн төслийн эргэн тойронд иргэд сүүлийн үед ихээхэн бухимдалтай байгаа билээ.  Энэ хууль хэрвээ батлагдвал 100 жилээр гадны иргэд газар эзэмшүүлэх эрхтэй болох заалт орсон ажээ. Тэгвэл тус хуулийн төслийг санаачлан оруулсан УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Лу.Болдод ямар ашиг сонирхол байгаа болон Монгол улсын ирээдүйд аюул учруулж болзошгүй  хуулийг оруулж ирж байгаад олон хүмүүс гайхаж байна. Хуулийн төсөлд Монгол улсад газар өмчлөх эрх 183 хоног манай улсад амьдарсан гадны иргэнд нээлттэй болох заалт бий хэмээн зарим эх сурвалж хэлж байна. Мөн энэхүү хуулийн төслийг ард иргэдээс эсэргүүцэлгүй байлгах үүднээс хэд хэдэн заалт орж магадгүй гэсэн яриа тархах болжээ. Жишээ нь малчдад бэлчээрийн газрыг эзэмшүүлэх гэх мэт нийгэмд маш хортой заалтууд орж ирж магадгүй гэнэ. 

Ямартаа ч сиймхийг ашиглан зүтгүүлж буй хуулийн төсөл ардаа нилээдгүй их уршиг тарьж магадгүй болоод байна.  Ардчилалын нэрийг барьсан 10-аад толгойтой мангас юу л хийгээд байна даа. Магадгүй Н.Алтанхуягийн 100 хоногт эдийн засгаа аварч, сандал ширээндээ үлдэх төлөвлөгөөний нэг хэсэг элемент болох талтай. Учир юу гэвэл газраа түрээслэхээр болчуул гадныхан мөнгөө шидээд ороод ирэх нь дамжиггүй шүү дээ. Шинэчлэгчид минь олуулаа нийлээд юугаа л хийгээд байна даа

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан