ГАЙХАЛТАЙГААР АВРАГДСАН БҮСГҮЙН ТҮҮХ

ГАЙХАЛТАЙГААР АВРАГДСАН БҮСГҮЙН ТҮҮХ

 Мах нийлүүлдэг компанид ажилладаг бүсгүй нэгэн өдөр ажлаа дуусгаад ямар нэгэн зүйл шалгахаар махны агуулах бүхий хөлдөөгч рүү оржээ. Гэнэт, гай таарч, хөлдөөгч өрөөний хаалга хаагдаж, бүсгүй дотор нь түгжигдэж орхижээ. Ажлын цаг дууссан, дээр нь хөлдөөгч бүхий агуулах нь маш бат бөх хана, хаалгатай учир бүсгүйн тусламж эрэн хашгирахыг хэн ч сонсох боломжгүй байсан юм.

Таван цаг өнгөрч, бүсгүйг үхэл, амьдралын зааг дээр хэвтэж байхад нь компанийн харуул гэнэт хөлдөөгчний хаалгыг онгойлгосон байна. Ямар ч найдваргүй, үхлээс өөр замгүй болсон нөхцөлөөс бүсгүй ийнхүү гайхамшигтайгаар аврагдсан байна. Энэ явдал болж өнгөрсний дараа бүсгүй амийг нь аварсан харуулаас яагаад ажлынх нь үүрэгт ороогүй байхад агуулахын хаалгыг онгойлгох болсоныг нь асуухад Тэрбээр: "Би энэ үйлдвэрт 35 жил ажиллаж байна. Зуу зуун хүмүүс өдөрт энэ үйлдвэрээр орж гардаг. Энэ олон хүмүүсээс надтай өглөө мэндчилж, орой явахдаа баяртай гэж хэлдэг цөөхөн хүмүүсийн нэг нь чи байсан юм. Олон хүмүүс надтай үл үзэгдэгч хүн мэт харьцдаг. Өнөөдөр өглөө, чи бусад өдрүүдийн адил ирэхдээ надтай мэндчилсэн. Харин, орой нь чиний “Баяртай, маргааш уулзая” хэмээх үгийг сонсоогүй болохоор би гэнэт санасан юм. Ингээд л би үйлдвэрийн орчныг шалгаж үзэхээр шийдсэн юм даа. Таны өглөө ирэх, явах бүрдээ “сайн уу”, “баяртай” гэх үг намайг хэн нэгэн гэдгийг байнга сануулдаг байсан учир би энэ үгийг байнга хүлээдэг болсон байжээ. Таны “баяртай”-г сонсоогүй нь танд ямар нэгэн юм тохиолдсон байх вий гэсэн бодлыг толгойд минь оруулсан юм” гэжээ. Ийнхүү бүсгүй сайхан сэтгэл нэгэн өдөр түүний амийг аварсан ажээ.

С.МАРАЛ

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ