“ХАЛХ ГОЛ ЧӨЛӨӨТ БҮС” 75-Р ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛЛОО

75-р тогтоол буюу “Халх гол хорио цээрийн технологийн чөлөөт бүс” гэгч төсөл 2015 оны 07-р сарын 09-ний өдөр УИХ-аар батлагдсан. Үүнийг эсэргүүцэн Дорнод аймгийн Халх гол сумын иргэд, тэдний өмгөөлөгч Г.Батбаяр, “Халхын гол миний нутаг” ТББ-ын тэргүүн Л.Батжил болон өмгөөлөгч Ж.Эрдэнэбат, Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун  нарын тэмцэл үр дүнгээ өгчээ.

 

Тодруулбал өчигдөр болсон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар тус тогтоолыг хүчингүй болгож, УИХ-аар батлуулахаар боллоо. Энэ үйл явдлыг ХХАА-н сайд Р.Бурмаа болон түүний нөхөд хамгийн их эсэргүүцсэн ч ийнхүү дэмжлэг хүлээсэнгүй. Хилийн бүсээс 500 метрээс дотогш, нутгийн гүн рүү чөлөөт бүсийн хуулиар зохицуулсан, гадаадын иргэд олноор амьдарсан, онцгой дэглэм тогтоох нь үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулна гэж үзсэн байна.

 

Ийнхүү  гадаад, дотоодын хомхой сэтгэлт түрэмгийлэгчдийн савраас эх орон, газар нутаг, тусгаар тогтнолоо хамгаалан хуулийн хүрээнд тэмцсэн ард түмний ариун шударга тэмцэл үр дүнд хүрч, Монгол Улсын наран мандах зүгийн хязгаар нутаг онгон дагшнаараа ирээдүй хойч үедээ өвлөгдөн үлдэхээр боллоо.  

           

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: nekh.mn

Шинэ мэдээ
Их уншсан
  • Зочин
    Болждээ.
    • 14 April 2016 14:01
  • Зочин
    Dornotiinhond bayar hurgie
    • 14 April 2016 15:48
  • Зочин
    ОДОО ХЯТАДУУДЫГ ТУС БҮСЭЭС ХӨӨН ГАРГАХ ХЭРЭГТЭЙ АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА. МОНГОЛД ӨӨРИЙН ЮМ ШИГ Л ЗАГНАЖ ӨЧ ТӨЧНӨӨН ТОННООР НЬ ӨВСИЙГ НЬ ХҮРТЭЛ ХАДААД ХИЛЭЭР ЗӨӨЖ БАЙНА ҮҮНД ХЯНАЛТЫН ЯМАРЧ ЖУРАМ БАЙХГҮЙ ТЭГЭЭД ДЭЭР НЬ ЗӨВШӨӨРӨЛ ӨГСӨН ДАРГА НАР НЬ ЦУЛАЙГААД Л БАЙДАГ ТЭР ӨВСӨН ДОТОР УЛС ОРНЫ ЯМАР БАЯЛАГ ЯАЖ ГАРЧ БАЙГААГ ХЭН МЭДЛЭЭ МОНГОЛ УЛСЫН ТӨР ЗАСАГ ИЙМ БАЙЖ БОЛОХГҮЙ ЭЭ. ЭЗЭН НЬ ЮМАА МЭДЭЖ ЭРГЭ НЬ УСАА ХАШДАГ ЦАГ НЬ БОЛСОН БАЙНА.
    • 14 April 2016 15:56