Газрын тухай багц хуулийн төслийг эргүүлэн татахаар шийдвэрлэлээ

Газрын тухай багц хуулийн төслийг эргүүлэн татахаар шийдвэрлэлээ

Засгийн газрын хуралдаан 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр болж, Газрын тухай багц хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг эргүүлэн татах тухай хэлэлцлээ. Үндсэн хуульд нийцүүлэн боловсруулсан Газрын тухай багц хуулийн төсөлд газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид өмчлүүлэх, эзэмшүүлэхийг зөвшөөрсөн заалт тусгасан мэтээр мушгин гуйвуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан иргэдийг төөрөгдүүлж, гүтгэлгийн чанартай мэдээлэл цацагдаж байгаа учраас Засгийн газар 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын тухай багц хуулийн төслийг эргүүлэн татахаар шийдвэрлэлээ. Мөн хуулийн төслийг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж, нээлттэй хэлэлцүүлсний үндсэн дээр дахин өргөн мэдүүлэхээр тогтлоо Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан