Нас барсан 10 мянга гаруй иргэнийг амьд мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн, батлан даагчийн нэрийг сольж, мөнгийг нь авдаг байсан нь тогтоогджээ. Одоогоор 40 гаруй тэрбум төгрөгийг завшсан нь илэрсэн байна. Одоогоор тус хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-өөр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.