Ерөнхийлөгч эрх мэдлээ алдах уу

АТГ-ын дарга Н.Ганболд өчигдөр үүрэгт ажлаасаа татгалзаж буйгаа илэрхийлж Ерөнхийлөгчид өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн билээ.

Тэрбээр, эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч, тэтгэврээ тогтоолгоно гэдгээ өнөөдөр Хуульзүйн байнгын хорооны хуралдааны үеэр мэдэгдсэн. Тэгвэл саарал ордонд АТГ-ын даргыг Ерөнхийлөгч биш УИХ-аас томилдог байх хуулийн өөрчлөлт оруулж ирэх тухай яриа өрнөж эхэллээ. АТГ-ын дарга ажлаа өгсөн нь ч үүнтэй холбоотой гэх яриа гарав.

Энэ тухай тохироог МАХН, АН-ын гишүүд өчигдөр орой хийсэн бөгөөд энд УИХ-ын гишүүн Х.Баттулга, З.Энхболд, Н.Алтанхуяг нар гар бие оролцож, энэ асуудлаар Сөүлд буй МАХН-ын дарга Н.Энхбаяртай санал солилцсон гэх мэдээлэл гарч байгаа юм.

Хэрвээ энэ хуулийн төслийн өөрчлөлт УИХ-д орж ирвэл УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авч магадгүй бөгөөд АТГ-ынхан Ерөнхийлөгчийн шууд удирдлагад ажиллаж, УИХ-ын гишүүдийг намнадаг, улстөрчдийг авладаг хадны мангаа болоод байгаа талаар чамгүй удаан хугацаанд шүүмжлэл өрнөж буй. Тиймдээ ч өөрсдөө энэ байгууллагын албан тушаалтыг томилвол хэн нэгний гар хөл болохгүйгээр ажиллах боломжтой гэж үзэх хүмүүс ч байгаа юм.

Сүүлийн өдрүүдэд саарал ордноос олон янзын мэдээлэл дуулдаж байна. Өчигдөр гэхэд л УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурорын газраас УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн тухай яриа гараад намжсан юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: mminfo.mn

Шинэ мэдээ
Их уншсан
  • Зочин
    Eronhiilogchiin erhiin hureend baih yostoi baih aaa, tegehgui bol ene avilgachid davaran sh dee
    • 13 April 2016 14:07
  • Зочин
    Eрөнхийлөгч ч гэж дээ чааваас..бас ямар дуракаа сонгодог болдоо..бүгд өөрсдийн хүсэлтээрээ ажилаа хүлээлгэж өгөөсэй..хувалзнууд..
    • 13 April 2016 15:34
  • Зочин
    Ерөнхийлөгч нь ажилаа хийж чадахгүй юм чинь . Тэгээд ч 1 хүн сонгож байснаас 76 хүнээр хэлэлцэж сонгосон нь дээр байлгүй дээ
    • 13 April 2016 16:51