Энэ муу драм хэний найруулга юм бол

Энэ муу драм хэний найруулга юм бол

Баттулгын драмыг хэн найруулсан юм бол доо. Их л муу найруулсан драм байна даа. Мэдээлэл авахаар нэгэн найз руугаа залгаж асуулаа. Тэрбээр “Дургүй хүрээд зуслан дээрээ ирчихээд байж байна. Найз нөхдөөсөө маш их ичиж байна. Чиний тэмүүлсэн, амьдралынхаа ихэнх цаг мөч бүрийг зориулсан Ардчилал чинь гээд тавлаж байгаа юм шиг ам асуугаад, байж суух газаргүй болгож”  байна гэлээ.

“Өдрийн сонин” руу холбогдоё, байр суурь нь ямар байгаа бол. Сүүлийн үед сонингоо цахимаар уншаагүй. Их л завгүй байж хэмээн олон юм бодсоор улс төрийн сэтгүүлчтэйгээ холбогдлоо.

-Манай байр суурь тодорхой. Бид Ардчиллыг дэмжих байр суурьнаасаа ухрахгүй гэлээ. Сэтгэл уужирч байгаа юм шиг сайхан мэдрэмж төрлөө. Бас өөр нэгэн сайт хариуцсан захиралтай холбогдлоо. “Энэ болхи драмыг хэн найруулан тавиад байгаа юм бол” гэсэн асуултаа давтан асуулаа. “Өө “Би” биш шүү” гэж тоглоом хийж байна. Манай хүн ч их алиа хүн л дээ. Аа чамайг найруулсан бол мөнгө өгч болиулах гэсэн юм гэж хариу марзагналаа. Гэхдээ эзнийг нь олчих санаатай өөр хүнээс асуулаа. Ёстой мэдэхгүй байна. Харин танай дүү Мөнхбаясгалан л мэдэх байхаа гэлээ. Миний дүү завгүй л байгаа байх. Ингээд эрэл мухардлаа.

Гэхдээ найруулсан найруулагчийг олчихмоор санагдаад болдоггүй ээ. Цахим ертөнцөөр гарч байгаа мэдээллийг харахад их л эвгүй. Бурхан минь бид ямар цаг үед аж төрөөд байнаа гэсэн бодол өөрийн эрхгүй төрөөд байх юм. Дагвадорж аварга далдагнаж байна   гэснийг цахим ертөнцөөс  уншлаа. Далбагнаж байгаа юм шиг харагдсангүй. Үрээ харамласан өрхийн тэргүүн шиг сайхан санагдсан. Үүрээ буснуулахгүй аваад үлдчих юмсан. Үеийн үедээ үлгэрд гардаг шиг энхжингийн оронд байгаа юм шиг энх тунх сайхан амар амгалан амьдралын төлөө тэмцэж байгаа юм шиг харагдаж байнаа. Ядарсан ганцаардсан нэгийгээ хамгаалах нь буруу биш ээ. Энэрэлтэй элбэрэлт эцэг хүн шиг байна лээ. Ээ бурхан минь. Энэ цагийн төрөөс, өнгөрсөн үеийн ногоон малгайтны дүр төрхийг хармааргүй байна. Төрийн цагдаа бусармаг үйлээс тумэн олныг хамгаалах үүрэгтэй. Хэнийг хамгаалаад байгааг нь ойлгосонгүй. Аваргаас өөр хүн очсон бол чирээд л гаргана.. . Тэр нэг хүн, “Чамд тайлбарлах албагүй” гэж хэлсэн. Буруу хэллээ. Түмэн олонд та хэлэх, байцаагдах үүрэгтэй. Төрийн нэрийн өмнөөс, түүний төлсөн татвараар та тансаглаж байгаагаа ухаарч түмэн олноо хүндэтгэж яваач дээ. Бидний энэ оюуны хоосролыг дэлхий нийт хараад шоолж байгаа даа. Үхэр Монгол. Бидний шидсэн чулуугаар бие биенээ цохиж алж байна. Баяр хүргэе. “Good job” гээд ажиглаж байгаа. Монгол хүний саруул ухаан ялаасай гэж залбирч сууна.

Тариачин овогт Эрхэмбаярын Алтанцэцэг Сидней хот 2016.04.12

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
  • Зочин
    Эрүүл бие
    • Залуу нас
    • Гоо үзэсгэлэн
    • Чөлөөт бизнес
    • Байнгын ажлын байр
    • Нэмэлт орлого эд бүгдийг нэг дор цогцлоож, бие сэтгэлийн дотоод амар амгаланг мэдрэн өөрийгөө өөрөөр харахыг хүсвэл манайд хандана уу. Утас 94448429.
    Маш их ажилсаг, бүтээлч эрч хүчтэй нэг найз маань энэ зарыг цааш сайн дамжуулаад өгөхийг хүссэн юм. Хэн нэгэн хэрэгтэй хүнд нь хүрвэл бас хэн нэгнийх нь хувьд том өөрчлөлт болох биз.Тиймээс бусдад тус болж цааш сайн дамжуулаад өгөөрэй. Буян, тус багададгүй юм гэсэн шүү.
    • 12 April 2016 14:48