Осолд орсон Г.Занданшатар хамт явсан негр бүсгүйг яагаад нуув!

Осолд орсон Г.Занданшатар хамт явсан негр бүсгүйг яагаад нуув!

Зам тээврийн осолд орж, хоёр хоног эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтэж, намынхнаа багагүй сандаргаад авсан МАН-ын нарийн бичгийн дарга асан Г.Занданшатарын бие тааруухан байгаа. Тэрээр УИХ-ын сонгуульд ялагдаж, ажил төрөл, албан тушаал ч үгүй болонгуутаа Америкийг зорьж толгой тархиа жаахан цэнэглээд авахаар шийдсэн билээ. Ингээд намынхаа хариуцлагатай албан тушаалыг хүлээлгэж өгөнгүүтээ холыг зорин эрдэм өвөрлөн ирэхээр нисчихсэн түүнд Америк орон таатай хандсангүй. Тэрээр өдгөө их дээд сургуульд ч бус хэлний курсэд сурч байгаа бөгөөд төлбөрөө олохын тулд хажуугаар нь цагийн ажил хийж байсан аж. Түүнтэй хамт суралцаж байгаа Б.Оюун-Эрдэнэ мөн адил нэгэн кафед зөөгчөөр ажиллаж буй. Хэлний бэлтгэлээ амжилттай төгсчихвөл үргэлжлүүлэн суралцах гэж нойр хоолгүй зүтгэж байсан Г.Занданшатар цагийн ажлаа хийхээр өглөө эртлэн зам хөндлөн гарч яваад ийнхүү  хурдтай ирсэн машинд дайруулсан байна. Зам хөндлөн гарч явахдаа, хар тамхи, согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглээд цагдаагийнхнаас зугтааж явсан гэмт этгээдүүдийн машинд дайруулсан нэмээн намынх нь зүгээс мэдэгдэж байгаа ч гарцгүй газраар зам хөндлөн гарснаараа Г.Занданшатарын хохь болоод дуусч байгаа бололтой. Тэр үед сургуулийнхаа багшийн хамт явсан гэх бөгөөд багш нь одоог хүртэл ухаан ороогүй гэсэн ч үнэндээ хар арьстан хүүхэнтэй хамт явсан гэх сураг байна. Харин энэ хүүхнийх нь талаар хамт суралцаж буй оюутан бүсгүй эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Ямар учраас хар арьст хүүхэнтэй хар өглөөгүүр яарч сандран гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан нь учир битүүлэг үлдэж байгаа бололтой. Азаар Г.Занданшатар түүнээс бага бэртэж, ухаан оронгуутаа хамт явсан хар арьст хүүхнээ сурагласан гэдэг. Амь насаа алдахын даваан дээр байж, хаа хамаагүй хүнийг сураг тавин босч ирнэ гэхээр жирийн нэг хамт суралцдаг ангийн анд биш болж таарах нь. Бүх юм нь эмх цэгц, дүрэм журамтай байдаг Америкт Баянхонгорынхоо төвөөр явж байгаа юм шиг хаа хамаагүй бэлчиж явсныхаа горыг ийнхүү амслаа. Америк орноос ардчилалын үнэ цэнийг яс махандаа шингэтэл ойлгоод, ирэх сонгуулиар ид шидийг нь үзэхээр явсан тэрээр харамсалтай нь өдгөө хэдэн сарыг эмнэлгийн орон дээр өнгөрүүлэх нь тодорхой бус байна. Америкийн цагдаа нар түүнийг дайрсан этгээдүүдийг олж баривчилсан ч эмчилгээний мөнгө гаргах ч чадалгүй эмзэг давхаргын бүлэг залуус байсныг ар гэрийнхэнд нь мэдэгджээ. Иймд намынхан нь эмчилгээний мөнгө төгрөгт нь нэмэр болох үүднээс нам дотроо хандив зохион байгуулж, хэсэг нөхөд нь тун удахгүй Америкийг зорьж, эргэхээр болж байгаа гэнэ.

 

Б.Мөсөн

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ