МАН, 60:40 харьцаагаар эвсэх болзлыг МАХН-д тавьсан

МАН, МАХН эвсэж сонгуульд оролцох асуудлыг судлах хоёр талын ажлын хэсэг байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл өчигдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар ирэх сонгуулиар МАХН-тай ямар байдлаар эвсэж оролцох тухайгаа ярилцсан байна. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатарын хэлснээр 60:40 гэсэн харьцаатайгаар эвсэж сонгуульд оролцох болзлыг МАН-ын удирдлагуудад тавьсан байдаг. Харин МАН-ын хувьд МАХН-ын энэхүү саналд хараахан хариу өгөөгүй. Өчигдөр хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаас энэ асууцлыг хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй бөгөөд энэ сард багтаан болох МАН-ын бага хурлаар эцэслэн шийдвэрлэхээр болжээ

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан