Төрийн албыг хувийн компани шиг болгодог луйварчдыг чирч гаргаад хариуцлага хүлээлгэх цаг болжээ

Төрийн албыг хувийн компани шиг болгодог луйварчдыг чирч гаргаад хариуцлага хүлээлгэх цаг болжээ

Төрийн алба төрлийн алба болсон гэж ард олон ярилцдаг нь ортойгоор барахгүй баттай үнэн ажээ. Ийм бодитой яриаг доторлосон ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн төрсөн ах Ц.Арсландоржийг нийслэлийн нэгэн жижигхэн байгууллагын хурган дарга болоход “Байг, боль” гэсээр ажлыг нь өрнүүлсэн байхад Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүргэн Г.Дэнзэнг ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар тавиулж төрсөн охин А.Саранзаяаг төрийн албанд шахаж шургуулсан байдаг юм. Төрийн албыг төрлийн албаны бизнесийн гүүр болгож ашиг хонжоо хайдаг нь ч нууц биш. Урьд нь төрийн алдар цол, одон медалийг төрлийн сүлжээгээр зүүдэг байсан цаг бий. Одоо ч амь бөх оршсоор байгаа. Тэгвэл төрлийн сүлжээгээр одон зүүх тэдний дэргэд юу ч биш болсон байна. Монгол Улсын парламентын түүхэнд сайн саар төрийн түшээд бишгүйдээ байсан хэдий ч муугийн муугаар тоологддог ганц нь Симба Ц.Батаа гэгч байлаа. Чингэлтэй дүүрэгт хоёр гурван ч удаа мөнгөө хаян цацаж байж арай ядан 2004-2008 онд УИХ-ын гишүүний сэнтийд морилсон Батаа ард түмэнд амласнаа ч биелүүлээгүй, төр улсдаа ч зүтгэж дийлээгүй нэгэн. Чуулганд суухаас хувийн бизнестээ цаг заваа илүү зориулсан “Симба” компанийн эзэн тэр эр төр түшилцэх чадваргүйгээ дөрөвхөн сарын дотор харуулсан ч дөрвөн жил төрөөр тэжээлгэсэн. Түүнийг бодвол яг адилхан VI, VII буудлын гудамжинд өсөөд бас л Чингэлтэйгээс УИХ-ын гишүүний албанд намын жагсаалтаар заларсан З.Баянсэлэнгэ хамаагүй дориун ажиллаж чадаж байгаа юм. Ер нь “Симба” Батаа ямар зорилгоор парламентад суусан нь ойлгомжгүй атлаа тодорхой. Төрд зүтгэж дийлэхгүй оюуны чадваргүй байж амбийцдаа хөтлөгдсөн нь тодорхой  атлаа бас ойлгомжгүй. Үүнийгээ ч өөрийн дүү нарт халдааж дөнгөсөн үү эсхүл шаардаж халдварлуулсан уу. Юутай ч “Симба” Батаагаас түүний дүү Ц.Бат-Энх эрх мэдэл, албан тушаалыг амин зуулгын ашиг сонирхолдоо яаж хэрэгжүүлдгийг бахтай сайхнаар гүйцэтгэсэн байгаа юм. Яамны төрийн нарийн бичгийн даргын албыг голж Монголын ганц саалийн үнээ болсон “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар очсон “бага Симба” Бат-Энх төрийн албыг төрлийн сүлжээндээ хэрхэн олз омогтой урвуулан ашиглахыг яруу тодоор батлан үзүүлсэн байна. Төрийн өмчит том компанийн хөгжлийн асуудал хариуцсан мөртлөө амин хувьдаа ашиглах “хөгжлийн зам”-ыг тэр илүү чадамгай хийсэн билээ. 2010 онд хөгжлийн дэд амбан захирал тэрбээр өөрийн төрсөн эгчийн хүү “Хур хүү” гээч ХХК-ийн захирал Б.Билгүүнтэй 1000 тонн ган бөмбөлөг нийлүүлэх 870 мянган ам.долларын гэрээ байгуулаад тэр дор нь гүйцэтгэсэн байдаг. Төрсөн эгчийнхээ хайртай хүүд төрсөн нагац ах нь төрийн мөнгийг бэлэглэсэн гэвэл үнэнд илүү нийцнэ. Яасан бэ гэвэл нөгөөх Б.Билгүүн гээч сайн дүү нь нийлүүлэх ёстой ган бөмбөлгөө одоог хүртэл дөрвөн жил улирахад ганц тонныг ч өгөхгүй луу унжиж мундраа хутгажээ. Ядахнаа газар дээр нь урьдчилаад авсан 783 сая “ногооноо” ч эргүүлэн төлсөнгүй. Сайн ах нараасаа дүү нь ч бас сайтар суралцсаны шинж энэ буй за. УИХ-д хоёр Дэмбэрэл бий. Тэдний нэг нь социалист Монголын анхны саятан жолооч хөдөлмөрийн баатар Самбуу агсны хөвгүүн “танхим” Дэмбэрэл юм. Мань эр газар наймаалсан хэрэгт холбогдсон ч хэрэгсэхгүй болгуулж дөнгөсөн гэх. Гэтэл түүний төрсөн эгчийн хүү Т.Ганболд хэмээгч нөхөр аанай төрийн албыг төрлийн бизнестээ ашиглаад чамлахааргүй их мөнгө завшсан байна. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” төрийн өмчийн ХК-ийн захирал байхдаа мань этгээд аанай бас Бат-Энх даргын адилаар дүүтэйгээ нийлж ган бөмбөлгийн арилжаа гулгуулжээ. Уг нь Ганболдын удирддаг төрийн өмчийн компани болох “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” –ээс “Эрдэнэт үйлдвэр” рүү шууд ган бөмбөлөг нийлүүлэх бүрэн бололцоо байсаар байтал өөрийнхөө хувийн ашиг хонжоог илүүд үзээд үеэл дүүгийнхээ “Стандарт металл лимитед” ХХК-иар дамжуулаад өгчихсөн байгаа юм. Яагаад тэгсэн бэ гэхээр төрийн өмчит компаниас төрийн өмчийн компани руу гэрээгээр бүтээгдэхүүн нийлүүлвэл өвөрт нь орох хонжоо гарахгүй байсан гэнэ. Тэгэнгүүт үеэл дүүгийнхээ компаниар дамжуулан гэрээ хийлгүүлж  нийлүүлээд дундаас нь цэвэр гурван сая ам.доллар хуваан шамшигдуулжээ. Төрийн мөнгийг төрлийн сүлжээгээр дамжуулж улсын мөнгө завшсан гэсэн үг. Ингэхдээ Дэмбээ гишүүний дүү Ганболд үйлдвэрийнхээ ТУЗ-д танилцуулалгүйгээр дээрх хувийн бизнесээ нэн хонжоотойгоор гүйцэтгэж чаджээ. Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг л энэ. Ер нь ноён Ганболдтой холбоотой хэл ам дуусдаггүй. Түүний “Корпораци” гэдэг том компани, зочид буудал байгаа. Хөрөнгийг нь хаанаас олсон нь тодорхой бус. Тэрээр өмнө нь өөрийн үйлдвэрт хүнд даацны гурван автомашиныг худалдан авахдаа дундаас нь бас л 147 сая төгрөг халаасалчихсан догь толгой. Гэвч хэрэг нь босоод ирмэгц прокуророор хэрэгсүүлэхгүй болгож дөнгөсөн байдаг овсгоотой нэгэн. Халхын цагаан захтнуудыг чичрүүлдэг АТГ гэдэг байгууллага бий болсон л гэлцгээдэг. Дээрх төрлийн сүлжээгээрээ төрийн албыг ашиглан улсын мөнгө завшдаг эрхмүүдийг тус газар шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлдэг хэдий ч нэг л мэдэхэд мөнөөх цагаан гэгээнтнүүд болж үлддэг хачин үзэгдэл ардчилсан Монголыг бохирдуулж байгааг ноён Ерөнхийлөгч мэддэг болов уу. Ядаж л Ерөнхий прокурор маань ч гэсэн ...

 

Б.Мөсөн

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан