ТЕРОН “ГАЛЗУУ ХУРД”-Д ТОГЛОНО

ТЕРОН “ГАЛЗУУ ХУРД”-Д ТОГЛОНО

Холливуудын нэрт жүжигчин Шарлиз Терон “Галзуу хурд” киноны шинэ ангид тоглохоор болсон талаар  “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг бүтээлийн наймдугаар анги ирэх оны дөрөвдүгээр сард нээлтээ хийх юм.

 

Жүжигчин бүсгүй өчигдөр Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан “Бид чадна” арга хэмжээнд оролцох үеэрээ сэтгүүлчдэд ийнхүү мэдэгдсэн байна. Терон “Хамгийн дуртай цувралдаа тоглоно гэхээр итгэж чадахгүй байна” гэж хэлжээ.

 

“Галзуу хурд 7” энэ оны эхээр нээлтээ хийсэн бөгөөд нийт 1.5 тэрбум ам.долларын ашиг олсон юм. Киноны гол дүрүүд өөрчлөгдөхгүй бөгөөд жүжигчин Вин Дизель туслах найруулагчаар ажиллаж магадгүй хэмээн гэрч мэдээлжээ. Тэрбээр энэ тухай “Хараахан шийдвэрээ гаргаагүй байна” гэж хэлсэн байна. Тероны тоглох анги тус цувралын хамгийн сүүлчийн анги болохыг мэдэгджээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан