Хал нь гаднаа хайр нь дотроо аав нар минь

Өглөө аав нэг найр майртай гээлл гэрээс гараад явсын, тэгсэн сая ээж лүү залгаал модны 2 оос далангаар уруудаж яваад хальтраад уначихлаа, хүүхэд явуул босч чадахгүй байна хурдлаарай би энэ гол дээр хэвтэж байна гээл тэгж байна. Ах гарж яваалл удалгүй аав нил шавар шавхайтай хутгалдчихсан юм орж ирж байна аа. Би ч хувцас хунарыг нь тайлангаа загнаалл балай юм шиг согтуу юм байж үхсэнээ хийж тэрүүгээр явж байгаан такси бариад ирэхэд яадаг юм энэ тэр гэсэн чинь 2-н хооронд энүүхэн эндээс ирэх гэж байж таксинд 2, 3000н төгрөг өгж байснаас чамд хоолны мөнгө өгсөн нь дээр биз дээ гэнээ би ч дуугүй болов, ээж тэндээс тэгээд хүүхдүүдээ дуудахад яадаг юм машинтай очоод авна шдээ гэсэн чинь хүү чинь ч гэсэн тэр бензинийг мөнгөөр авна шдээ хэдэн төгрөг нь өөрт нь хэрэгтэй ойрхон газар алхчихъя л гэж бодсон юм. Хөгширсөн болохоор тэр юм уу босох гэсэн босч чадахгүй байна лээ шүү, за хөл гар хугарчихаагүй нь яамай гэв. Ээж чи одоо эмнэлэгт хэд хоног хэвтэж амарч сувилуул л даа гэсэн чинь яахын бэ би зүгээр эмнэлэгт хэвтэхээр 10 хоноход л 4 , 500 мянга шдээ тэр мөнгөө хүүгийнхээ байрны мөнгөнд хуримтлуулсан нь дээр гэлээ. Энэ бүхнийг сонсоод би өөрийн эрхгүй 00доо ороод уйллаа. Бүх л амьдралынхаа туршид өөрийгөө нэг ч удаа бодолгүй биднийг л хоолтой хонуулах гэж, хүнээс дор явуулахгүй гэж яасан их зүтгээв дээ миний муу аав. Эрийг нас, уулыг цас дарна аа гэж саяхан намайг нуруун дээрээ үүрээд л гүйж явсан аав минь нүдэн дээр минь өтөлчихсөнийг би сая л анзаарлаа... Хатуурхаж заримдаа загнах нь ч гэсэн үргэлж бидний төлөө байдаг аавуудыгаа хайрлая аа манайхаан

Б. Дэлгэрмаа

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан