БАРИГДДАГҮЙ УСНЫ “ЧӨТГӨР”-ИЙГ АГНАЖЭЭ

Карл Мур гэдэг загасчин АНУ ­ ын Флорида мужийн өмнөд эргээс  холгүйхэн индүүдчихсэн мэт  хавтгай толгойтой, сэлмэн хошуутай  аварга том амьтан барьжээ. Гайхаж  цочирдсон тэрбээр барьсан амьтнаа  далайн “чөтгөр” хэмээж, зургийг  нь цахим сүлжээнд дэлгэснээр нэн  ховор махчин загас барьснаа мэдсэн  байна. Махчин загас дундаа мангас  гэгддэг энэ амьтан ердөө хоёр дахь  удаагаа хүний гарт орсон нь энэ аж.

 

 Далайн ёроолоос барагтай бол  гарч ирдэггүй “чөтгөр” дунд жаар  таван метр урт бөгөөд Бразил,  Колумб, АНУ­ын эрэг орчимд хааяа­ хан таардаг байна. Гэхдээ судлаа­ чид энэ амьтны талаар тэр бүр  мэддэ  ггүй, Японы эрэг хавиар хам­ гийн олон байдаг гэж таамагладаг  аж. Энэ амьтан хүний нүдэнд өрт­ сөн сүүлчийн тохиолдол 2000 онд  Мексикийн буланд бүртгэгджээ. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан