ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР 14 ХҮНИЙГ БАРИВЧИЛЛАА

 Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэсээс хар тамхи, мансууруулах төрлийн бодисын төрөл мөс /ACE/-ийг Монгол улсын жилээр хууль бусаар нэвтрүүлэн бусдад хууль бусаар зарж борлуулдаг, хэрэглэдэг Т, Э нарын 14 хүнийг энэ сарын 5-6-ны өдрүүдэд Тусгай ажиллагааны газрын алба хаагчидтай хамтран дайчлан баривчилжээ. Ажиллагаанд ЦЕГ-ын Сургалт дадлагын төвийн Эрэлч нохойн тасгийн алба хаагчид оролцсон байна.

 

Монгол улсын иргэн Т, А нар энэ сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ж, Ч, Г нарт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай байж болзошгүй “МӨС” гэх нэршилтэй бодисыг давтан үйлдлээр бусдад борлуулсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна.

Түүнчлэн БГД-ийн I хорооны нутаг дэвсгэрт зочид буудал дотор иргэн Ж, М нар нь 0,5 гр хэмжээтэй мөс гэх нэршилтэй мансууруулах бодис хэрэглэж байх үед нь, тус дүүргийн  IV хорооны нутаг дэвсгэрт NISSAN маркийн суудлын автомашинд дотор иргэн О, Б, М нар мөс гэх нэршилтэй мансууруулах бодис авч явсныг илрүүлэн дайчлан баривчилжээ. Түүнчлэн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт суудлын автомашинд иргэн Ч, Г, И, нар 0,4 гр хэмжээтэй мөс гэх нэршилтэй мансууруулах бодис хэрэглэж байх үед нь үйлдэл дээр нь барьсан байна. Мөн СХД-ийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Э-ийн гэрээс их хэмжээний мөс гэх нэршилтэй мансууруулах бодис илрүүлэн хураан авчээ.

 

Дээрхи саатуулагдсан 14 этгээдээс хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тест тавин шалгахад иргэн 13 нь хэрэглэсэн нь тогтоогджээ.

 

Шалгалтын ажиллагааны хүрээнд дээрхи этгээдүүдээс орон байр, тээврийн хэрэгсэл, биед хийсэн үзлэгээр нийт 13,7 гр мөс гэх нэршилтэй мансууруулах бодис хураан авсан байна. Тухайн этгээдүүдийг ШШГЕГ-ын харьяа 461дүгээр хорих ангид саатуулан шалгалтын ажиллагааг хийж байгаа аж. Эдгээр саатуулагдсан этгээдүүдэд Монгол улсын эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дүгаар зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

 

Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, 192.1.Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.

 

Түүнчлэн 192.2-т мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн тус хуулийн 192.3.Энэ хуулийн 192.2-т заасан хэргийг онц их хэмжээгээр, насанд хүрээгүй хүн оролцуулж, давтан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: polit.mn

Шинэ мэдээ