Согтуу жолооч явган зорчигчийн аминд хүрлээ

Согтуруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж осол, гаргадаг тохиолдол буурахгүй байна. Тухайлбал, өчигдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Хэвлэлийн хүрээлэнгийн урд замд амины “Ssangyong Actyon” автомашины жолооч Г нь явган зорчигч 40 орчим насны эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироосон байна.

Уг машиныг жолоодож явсан этгээд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэглэсэн жолоодсон байжээ. Мөн Хан-Уул дүүргийн зургаадугаар хороо Яармагийн зам, Яармагийн урд замд Honda Fit  автомашины жолооч Л нь явган зорчигч Хан-Уул дүүргийн  зургаадугаар хороонд оршин суух 25 настай эрэгтэй Ш-г мөргөж гэмтээсэн байна.

Тухайн жолооч Л нь мөн л согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогджээ. Тиймээс энэ мэтээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол буурахгүй байна. Энэ байдлаас болж ноцтой осол аваар гарч иргэд гэмтэх, цаашлаад амь насаа алдаж байгаад Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: Эх сурвалж:.mminfo.mn

Шинэ мэдээ