Монголын хөрсөн доорхи нээгдээгүй баялгийн нөөц үе үеийн Засгийн газрын алсын хараа, зөв бодлогоос хамаарна

Монголын хөрсөн доорхи нээгдээгүй баялгийн нөөц үе үеийн Засгийн газрын алсын хараа, зөв бодлогоос хамаарна

Манай улсын газар нутгийн дөнгөж 20 орчим хувьд л геологийн хайгуул хийгдснийг уншигч та мэдэх үү? Тэрхүү 20 орчим хувьд л өнөөгийн бидний шүлсээ үсэргээд байгаа Оюу толгой, Таван толгой, Бигэр, Цагаансуварга, Асгат, Мардай, Тамсаг гэх мэт асар их баялаг агуулсан орд газрууд маань байгаа юм шүү дээ. Үлдсэн наян хувьд нь ямар баялаг эрдэнэс байгааг бидний хэн маань ч мэдэхгүй. Яг л 1990 оны эхээр Өмнөговийн хөрсөн доор ямар их баялаг нуугдаж байгааг мэдэлгүй “Өмнөговь аймгийг тэр чигээр нь Япончуудад 100 жилээр түрээслэчихье” хэмээн орилолдож байсантай адилхан юу ч мэдэхгүй суугаа гэсэн үг. Хамгийн сонирхолтой нь одоо нээгдчихээд байгаа баялгийн үнийн дүн нь нэг их наяд ам.доллараар хэмжигдсэн гэхээр Япон болон Өмнөд Солонгос хоёр улсын дотоод нийт бүтээгдэхүүнээс 300 тэрбум ам.доллараар давсан хэмжээ юм. Зөвхөн нээгдээд буй орд газрууд маань ийм их баялаг агуулж байна гэхээр бид барагдашгүй баялаг дээр завилаад сууж байгаа хүмүүс юм даа гэсэн бодол төрнө. Бид Австрали, Канад, Норвеги гэх мэт улсуудтай харьцуулахад далайд гарцгүй оршдог учраас л энэ их баялгаа өөрт ашигтайгаар ухаж, боловсруулж, мөнгө болгож, тэр мөнгөөрөө улс орноо хөгжүүлж, өөрсдөө хангалуун амьдарч чадахгүй байгаа юм. Бидний эрдэс баялгийг худалдаж авах ганц л газар бий. Тэр бол дэлхийн зах зээл дээрхи үнэ ханшаас хамаагүй хямдхан үнээр авах гэж дайрдаг Хятад юм. Гэхдээ одоо нээгдчихээд байгаа нэг их наяд ам.доллараар үнэлэгдэх байгалийн баялгаа байж боломгүй үнээр Хятадын зах зээлд борлуулчихад л Монгол улс дэлхийн хамгийн баян улс болох боломжтой гэсэн нэг тооцоо бас бий. Энэ тооцоо үнэн байж гэмээнэ, төрийн эрхэнд гарсан хүмүүс үнэнч шударга байж гэмээнэ өнөөгийн энэ ядуурал дорой буурай байдал түр зуурынх төдийгүй монголчууд бид өсөн дэвжиж, өөдлөн хөгжихөд ойрхон байгаа ард түмэн гэсэн үг юм. Зарим улс оронд дөнгөж нээгдсэн байгалийн баялгийн 20 хувийн үр шимээр нь нээгдээгүй байгаа газрын хэвлий дэх баялгийг нь урьдчилан тооцох механик аргачлал байдаг юмсанж. Гэхдээ уг аргыг хэрэглэхдээ тухайн улс орны газар нутгийн өргөн уудам байдлыг басхүү харгалзан үздэг байгаа. Уг аргачлалаар авч үзвэл манай улсад цаашид нээгдэх баялгийн 60 хувь нь нийтдээ 29 их наяд ам.долларт өлхөн хүрэх бололцоотой юм гэсэн. Энэ нь өнөөгийн АНУ-ын эдийн засгийг БНХАУ-ын аварга том эдийн засгийн Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй нийлүүлсэнтэй тэнцэхүйц их тоо юм билээ. Энгийн үгээр хэлбэл бидний хөл доор өнөөгийн АНУ-ын эдийн засаг хийгээд БНХАУ-ын эдийн засагтай эн тэнцэхүйц их баялаг нуугдаж байгаа хэрэг. Тэр бол монголчууд бидний үр хүүхдүүдийн насаараа идээд барахгүй баялаг өв. Үүнээс гадна ахиад бас хорин хувийн баялаг огт хөндөгдөлгүй үлдэж байгааг анхаарах хэрэгтэй. Харин энэхүү их баялгаа бусдын саварт алдаж, хүний хоол болгочихгүйхэн шиг явах эсэх нь өнөөгийн монголчууд хийгээд үе үеийн засгийн газруудын алсын хараа, ухаалаг бодлогоос хамаарах билээ.

 

Б.Мөсөн

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан