Сонгинохайрханчууд засаг даргаа эсэргүүцэн жагслаа

 Тэд дүүргийн Засаг дарга М.Чинболдын иргэдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн удаа дараагийн шийдвэрүүдийг эсэргүүцэн жагсаж байна. Сүүлийн 3 сарын хугацаанд тус дүүргийн ЗДТГ-ын даргыг 3 удаа халж сэлгэснээс гадна ажил үүргээ гүйцэтгэж байсан хороодын Засаг дарга болон хэлтэс албадын дарга нар мөн 100 гаруй төрийн албан хаагчдыг хоморголон ажлаас халжээ. Үүний зэрэгцээ өмнө нь авилгын хэргээр шалгагдаж байсан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан Ш.Хажидмааг засаг даргын орлогчоор томилсныг дургүйцэж байв.

 

Жагсаалд цугласан иргэд дүүргийн Засаг даргад шаардлага гардуулах гэсэн боловч М.Чинболд ажилдаа ирэлгүй зугтан хүлээж аваагүй байна. Мөн дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатарт ИТХ-ын ээлжит бус хуралдааныг хуралдуулах шаардлагыг хүргүүлснийг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж 4 сарын 22-ны өдөр ээлжит бус хуралдааныг хуралдуулах шийдвэрийг гаргажээ.

З.Амараа

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан