“Монгол банк”-ны хэлтсийн дарга Шилэн данс хөтлөхгүй гэдгээ зарлажээ

“Монгол банк”-ны Тамгын газрын захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга П.Эрдэнэтуяа саяхан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад албан тоот хүргүүлжээ. Тэр нь Шилэн дансны тухай хуулийн тайлбар байсан бөгөөд энэ хуулийг Монгол банк дагаж мөрдөх үндэслэлгүй гэдгээ хэлжээ. Тодруулбал,“Шилэн дансны нэгдсэн цахим хуудасны тухайСангийн яамнаас Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд Монгол банкийг 2015 оны мэдээллээ нөхөн оруулах, 2016 оны мэдээллээ тухай бүрт нь оруулахыг шаардсан байна.

 

Шилэн дансны тухай хуулийн зорилтыг улс, орон нутгийн төсөв хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төслийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлнэ хэмээн тодорхойлсон болно. Түүнчлэн Шилэн дансны тухай хуулийн үйлчлэлд төрийн болон орон нутгийн өмчит байгууллага түүний эд хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан хамаарахаар заажээ. Монгол банкийг “Төрийн өмчит хуулийн этгээд” гэж үзэх нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зохицуулалтыг зөрчихөд хүргэнэ.

 

Иймд дээр дурдсан Шилэн дансны тухай хуулийн зорилт, үйлчлэх хүрээний дагуу Сангийн яамнаас эрхлэн хөтөлж буй нэгдсэн цахим хуудсанд Монгол банк мэдээлэл тавих үндэслэлгүй гэж үзэж байна......” гэсэн утгатай албан тоот Сангийн яаманд хүргүүлжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: Breakingnews.mn

Шинэ мэдээ
Их уншсан