Ц.Нямдорж: Би Х.Баттулгатай хойд насандаа ч уулзахгүй биз дээ

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Х.Баттулга нар парламент дахь таарамжгүй гишүүдийн нэг. Учир нь Ц.Нямдоржийн зүгээс нэгэнтээ Х.Баттулгыг  Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байх хугацаандаа нууцаар Солонгос, Хятадын хамтарсан групптэй төмөр зам барих гэрээ байгуулсан гэх мэдэгдлийг хийж, үүний улмаас Ц.Нямдорж хүн гүтгэсэн гэх асуудалд ороогдон шүүхийн байгууллагын хаалгыг татах дээрээ тулаад байсан юм.

 

Харин саяхнаас нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Х.Баттулгыг Ц.Нямдоржийн гэрээр нууцын байдалтай орж уулзсан тухай мэдээлэл цацагдсан юм.

 

Тэгвэл эл асуудалтай холбогдуулж Ц.Нямдорж, "Би Х.Баттулгатай уулзаагүй. Тэр хүндээ уулзах шаардлага байхгүй. Ер нь хойд насандаа ч уулзахгүй биз дээ" хэмээн ярьсан талаар ipost.mn сайт мэдээлжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: ipost.mn

Шинэ мэдээ