УИХ-ын гишүүд З.Энхболдод гомдол гаргалаа

УИХ-ын гишүүд З.Энхболдод гомдол гаргалаа

УИХ-ын даргад хандан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Миний санаачилсан Архины хяналтын тухай хуулийн төслийг хүлээж авахаас удаа дараа татгалзсан. Санаачилсан хуулийн төслийг маань хэзээ хүлээж авах вэ” гэсэн бол Д.Батцогт гишүүн “Миний санаачилсан 10 гаруй хуулийн төслийг удаа дараа янз бүрийн шалтгаанаар хүлээж авааагүй. УИХ-ын дарга бол УИХ-ын гишүүдийн ажлаа хийх нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой хүн. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос нийт арван төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэхээр санал өгсөн ч ердөө хоёрыг оруулж гэсэн бол УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ч мөн “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийн өргөн барьсан “Өршөөлийн тухай” хуулийг одоо болтол хэлэлцэхгүй байгааг буруутгаж УИХ-ын даргад гомдол мэдүүлллээ. Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг УИХ-аас баталчихвал иргэдэд их хэрэгтэй байгаа. Энэ хуулийг баталж байж эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийгдэнэ. Гэтэл яагаад энэ хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаасангүй  вэ, хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн байхад хэмээн  гомдоллоо.

 

Б.Мөсөн

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан