Газрын тосны тухай хууль батлагдлаа

Газрын тосны тухай хууль батлагдлаа

Засгийн газраас Газрын тосны тухай хуулийн төслийг өмнө нь хоёр ч удаа өргөн мэдүүлж байсан юм. Эхний төслийг Засгийн газар татаж авсан бол хоёр дахь хуулийн төсөл батлагдахын шатанд буюу эцсийн хэлэлцүүлгийн шатанд УИХ-аас “Газрын тосны тухай хуулийн төслийг батлах шаардлагагүй” хэмээн шийдвэр гаргаж байсан юм. Үүний дараа Засгийн газар гурав дахь удаагаа Газрын тосны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, УИХ-аас мөн уг хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчийг сольж, Ц.Нямдорж гишүүнийг томилон ажилласнаар уг хууль батлагдаж байна. Газрын тосны тухай хуулийг УИХ-аас батлахгүй буцааж байсан шалтгааныг УИХ-ын гишүүд “Өмнөх хуулийн төсөлд дутуу дулимаг заалтууд цөөнгүй байсны зэрэгцээ хөрөнгө оруулагчдыг үргээж болзошгүй заалтууд туссантай холбоотой” хэмээн тайлбарлаж байв.

 

Б.Мөсөн

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан