“Капитал банк”-нд 14.000.000 төгрөг дээрэмдэн авч зугтаасан хэрэг одоо хүртэл илрээгүй

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажав сүүлийн үед үйлдэгдсэн гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ. Энэ оны эхнийн гурван сарын байдлаар Нийслэлийн хэмжээнд 112 дээрмийн гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 2.3 хувийг эзэлж байна. Нийт гарсан дээрмийн гэмт хэргийг урьд оны мөн үетэй харьцуулбал 32 нэгжээр буюу 22,2%-аар буурч, илрүүлэлт 56,6% буюу 9.8%-иар өссөн үзүүлэлттэй байна. Харин Улаанбаатар хотод 1-р улиралд 4909 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 3,4 хувь буурч, улсын хэмжээнд бүртгэгдсэн хэргийн 68,1 хувь нь Улаанбаатарт үйлдэгджээ. Нийт хэргийн 37,8 хувь нь хулгайлах гэмт хэрэг байна.

 

Дээрэмдэх гэмт хэрэг эхний 1-р улирлын байдлаар 22,2 буурч, илрүүлэлт 9,8 хувь өссөн. Галт зэвсэг хэрэглэсэн банк, ломбард руу довтолсон гэх хэргүүдийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна.

Сүүлийн үед үйлдэгдэж буюу анхаарал татсан зарим хэргүүдээс дурьдвал:

 

1. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “5-н шарын “ВSB”-тэй байранд байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны салбарт 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хар үүргэвч үүрсэн хоёр амтай тайрсан буутай 170-175см өндөр, туранхай биетэй үл таних хоёр залуу нэг удаа хий буудан сейфэнд байсан 423 сая төгрөг дээрэмдсэн хэргийг ,

 

2. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны салбарт өнгөрсөн сарын 31-нд эрэгтэй хүн мөнгө нэхэж байгаад гарч зугтаасан хэргийг иргэн Б үйлдсэнийг,

 

3. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны ломбардыг 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр масктай 2 эрэгтэй хүн дайран орж тус ломбардыг ажиллуулдаг иргэн Н-г буугаар хий буудаж айлган сүрдүүлж 800.000 төгрөг дээрэмдсэн хэргийг иргэн А, А нар бүлэглэн үйлдсэн

 

4. Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “97-р сургуулийн хажуугийн “Төрийн банк”-д 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 2-р багт суух иргэн Г бусадтай бүлэглэн тайрсан “ТОЗ-8” буугаар айлган сүрдүүлж 2.000.000 төгрөг дээрэмдсэн хэрэг,

 

5. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо “75-р сургуулийн баруун талд байрлах ломбардны ажилтан иргэн Ц -г ганцаараа байхад нь 20-25 орчим насны эрэгтэй хүн гар болон хүзүүн тус газар нь 4 удаа хутгалж “I Pнone-4” гар утас нэгийг дээрэмдэж зугтаасан хэргийг иргэн Ц үйлдсэн болохыг ,

 

6. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 17-р байрны 18 тоотод оршин суух Бүгэд найрамдах Энэтхэг улсын иргэнийг 12 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байхад үл таних 165-170см орчим өндөр, 25-30 орчим насны 3-н эрэгтэй дайрч орж ирээд нүүр лүү нь цохиж, ам болон гарыг нь скочдож 00-н өрөөнд нь оруулаад, шинэ цагийн цутгамал гуулин “Замбаалаа” бурхан 2ш”, “Бурхан багш 1ш”, “Дамдин бурхан 1ш”, “Ногоон Дарь-Эх бурхан 1ш”, “Манзушир бурхан 1ш”, дунд гарын мөнгөн аяга 2ш, “Sony” гар видео камер, “HP” гэрэл зургийн аппарат, хар өнгийн 500GB, 1TB багтаамжтай хард диск 2ш, 300.000-400.000 орчим төгрөг, саарал өнгийн “I Phone 6S” гар утас зэрэг эд зүйлсийг дээрэмдсэн хэргийг иргэн Б бусадтай бүлэглэн үйлдсэн,

 

7. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 9-р байранд байрлах “Капитал банк”-нд 12 дугаар сарын 24-нд 175-180см орчим өндөртэй, 25-30 орчим насны эрэгтэй орж хутга тулган айлган сүрдүүлж 14.000.000 төгрөг дээрэмдэн авч зугтаасан хэрэг үйлдэгдэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байна.

 

З.Амараа

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан