Дагестаны тамирчин Будда бурхныг доромжлоод үймээн тарив

Халимагийн нийслэл Элистэд болсон чөлөөт  бөхийн барилдааны Бүх оросын тэмцээнд  оролцож байгаа Дагестаны багийн нэгэн гишүүнийг Будда бурхныг доромжилсных нь төлөө баривчлан саатуулжээ.

ЗХУ-ын баатар Око Городовиковын нэрэмжит тэмцээнд оролцохоор ирсэн тамирчин  энэ сарын 2-ны шөнө хотоор зугаалж яваад нэгэн сүмд орсон юм байна. Тэнд байхдаа 22 настай саид Османов  Буддагийн том бурхан руу бие хамгаалах урлагийн  хэд хэдэн цохилт хийж, бүр хамар луу нь өшиглөж байгаагаа дүрс бичлэгт буулган интернетэд оруулчихсан нь нутгийн иргэдийн дургүйцлийг хүргэсэн байна. Зарим эх сурвалж түүнийг сүмд бие зассан ч гэж бичиж байна.

Нутгийн иргэд тамирчны байрлаж байгаа зочид буудлын үүдэнд ирж эсэргүцлээ илэрхийлэн энэ хүнийхээ төлөө уучлал гуйхыг шаардан, тамирчныг гаргаж ирэн бидний өмнө сөхрүүлэх хэрэгтэй хэмээн хашгиралджээ. Аргагүйн эрхэнд цагдаагийнхан тамирчдын буусан буудлыг хамгаалалтад авахадз хүрсэн байна.

Улмаар тэмцээнийг завсарлуулж Дагестаны засгийн газрын тэргүүн Абдусамад Гамидов өөрөө Элистэд ирж сахилгагүй тамирчныхаа өмнөөс халимагийн ард түмнээс уучлал гуйхад хүрчээ.

Тэрээр “Энэ бол манай хүний ёс суртхуунгүй үйлдэл. Үүний нь төлөө би хувиасаа  ахан дүү халимагийн ард түмнээс хүлцэл өичж байгааг минь хүлээн авна уу. Ийм тамирчныг нэр хүндтэй тэмцээнд авч явсан дасгалжуулагчийг ажлаас нь халлаа” гэсэн байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ