“GOOD PRICE” дэлгүүр хугацаа дууссан, муудсан хүнс зарж байна

Бараа бүтээгдэхүүнээ хамгийн өндөр үнэлдэг Монголын хамгийн үнэтэй дэлгүүр гэж хэлж болох “GOOD PRICE” MARKET дэлгүүр муудсан жимс, хугацаа нь дууссан өндөг, үйлдвэрлэсэн хугацаа, хадгалах хугацаа заагаагүй лазалсан бүтээгдэхүүнүүд зарж байна.  

 

Үүнд иргэд ихээхэн гомдолтой байгаа юм. Иргэдийг гомдол мэдүүлэн менежерүүдэд хэлэхэд мэдэхгүй, энэ лангууны худалдагч амарсан байгаа, авахаа л больчих гэх мэт тайлбар тавьдаг байна.

 

Хүнсний аюулгүй байдал ихээр яригдах болсон ч шат шатандаа хяналт шалгалт сул байгаагийнх юм. Хоол идээд байна уу хор хэрэглээд байна уу иргэд ч  худалдан авалтандаа анхааралтай хандах хэрэгтэй.

 

Иргэдийн гомдол хүсэлтийг хүлээн авахгүй байгаа “GOOD PRICE”дэлгүүрийг Мэргэжлийн хяналтын газар хяналт хийн шалгаж, авах ёстой арга хэмжээг авч иргэдэд мэдээлэл хийхийг хүсч байна.

 

Иргэд бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа анхаарах зүйлс:

·         Бараа бүтээгдэхүүн сонгон авахдаа шошгод хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх, тухайн барааны чанар илт муудсан  эсэхийг  сайтар нягтлан үзэх

·         Түргэн гэмтэж чанар байдлаа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй болон чингэлэг, мухлаг, ил задгай худалдаанаас авч хэрэглэхгүй байх:

·         Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хонхолзсон, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал үүнийг агааргүй орчинд исэлт явагдаад бактери үүсч муудсан гэж ойлгон хэрэглэж болохгүй.

·         Даршилсан ногоо болон төрөл бүрийн жимсний компотыг худалдан авахдаа сайтар шалгах хэрэгтэй.

·         Хэрвээ гаднаас нь харахад шилний ёроолд тунадас үүссэн, шүүс нь булингартай, доторхи хүнсний ногоо, жимс нь хорчийж жижгэрсэн, ялзарсан, бөглөөнд нь жижиг цагаан өнгөр үүссэн байвал:

·         Шоколадыг задалж үзэхэд дээр нь цагаан өнгөр тогтсон, бор өнгөө алдаж цайвар болсон байвал:

·         Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон, хөлдөж чанараа алдсан, шар уураг нь холилдсон, шохойлог хатуу хальс нь хагарч уураг нь гоожсон байвал чанар байдлаа алдаж муудсаныг илтгэнэ.

·         Хиам худалдаж авахдаа гадаргуу нь үрчийгээгүй гөлгөр, нойтон биш, өнгө нь хувираагүй, элдэв гаж үнэргүй, зөвхөн бүтээгдэхүүний өөрийн өвөрмөц амт үнэртэй байх ёстойг анхаарах:

·         Хөлдөөсөн, хөргөсөн хүнсийг худалдаж аваад богино хугацаанд гэрийн хөргөгчинд хийх, эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх, мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг бусад болголгүй, шууд хэрэглэдэг бүтээгдэхүүнээс сайтар тусгаарлан хадгалж зөөвөрлөх нөхцөлийг хангах:

·         Мах, махан бүтээгдэхүүнийг  мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээтэй,  эрх бүхий лабораторит аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдсан эсэхийг нягтлан үзэх:

·         Худалдаа, нийтийн хоолны газраас архи согтууруулах ундааг худалдан авах, үйлчлүүлэхдээ хаана үйлдвэрлэсэн, чанар аюулгүй байдлын баталгаажилттай эсэхийг магадлан үзэхийн зэрэгцээ тунадас булингартай, механик хольцтой,  хямд үнэтэй, архи, согтууруулах ундааг худалдан авч хэрэглэхгүй байх:

·         Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнээ зөв хадгалж, бүрэн боловсруулан хэрэглэх, хоносон хоол, удаан хадгалсан  бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхгүй байх:

·         Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд явуулж буй худалдаа үйлчилгээнээс хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх:

·         Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин эмгэг, үүсгэгч, бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй гэж үзэн худалдаж авахгүй байхыг иргэд та бүхэндээ анхааруулж байна.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: mgltimes.com

Шинэ мэдээ

МЭДЭГДЭЛ

31-08-2018, 10:15
Их уншсан
  • Зочин
    tendees huns avaad baidag humuusiig gaihaad bdag yum harvaas jimsnuud ni muudsan baidag yum bilee edniih gantsaaraa l uur gazraas oruulav gej ualgaaguy l urdaas orj irj bgaa sh dee, avch bgaa humuus ni uursdiiguu bayn geed bodchson balai huuhnuud bdag yumuu haashaa yum
    • 1 April 2016 17:02
  • Зочин
    яахав дээ авдаг нэг нь авжил байг л дээ, үнэтэй газраас авахаар баян юм шиг санагдах сэтгэл ханамжаа бас авжил байг
    • 1 April 2016 17:22
  • Зочин
    муудсан барааг үнэтэй авах нь хүний эрх, авах нэг нь авж л байг
    • 1 April 2016 17:23
  • Зочин
    Muukhai uneteu, muudsan jimsee une buuruulj sur
    • 1 April 2016 21:44
  • Зочин
    Hudlaa gazar sh de, une ni gej avah yum baihgui untei, chanar gej yariad ch hereggui iim gazaraar dahij uilchluulehee bolison
    • 2 April 2016 11:49
  • Зочин
    яс юмандаа захын бараатай ижил бараа манайхны үнэтэй дэлгүүрээс авч баян хүн болох гэсэн нэрэлхүү сэтгэхүй дээр тоглосон л дэлгүүр шдээ ийм дэлгүүр олон шдээ UB март гэх мэт
    • 2 April 2016 21:46