Охид эмэгтэйчүүддээ анхааруулж байна

Охид  эмэгтэйчүүдийн  өдөр  тутмын  хэрэглээ  болсон  үсний индүүг  зөв  хэрэглэхийг уриалж байна. Английн Лондон хотод нэгэн эмэгтэйг шатаж байгаа байшингаас  нь аврахад галын шалтгаан нь  үсний индүү  байжээ.

 

Үс шулуутгагч индүүг залгаатай хэвээр нь ламинатан шалан дээр тавьснаас ийнхүү гал гарсан  байна.  Богино  хугацаанд  цельсийн  220  хэм  буюу  өндөг  шарж  болохоор халдаг  үсний  индүүг  цахилгаанаас  салгахаас  гадна  хүүхэд  хүрэхгүй  газарт  тавьж занших хэрэгтэй.

 

Учир нь үсний индүү бүрэн хөрөхөд 40 минут шаардагддаг байна. Их Британид түлэнхийн эмнэлэгт хандаж байгаа бага насны 10 хүүхэд тутмын нэг нь үсний  индүүнд  түлэгдэж  байгаа  гэнэ. 

 

Хүүхдийн  арьс  насанд  хүрсэн  хүнийхээс  15 дахин нимгэн байдаг учир маш хүнд түлэгддэг байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан