ЧИНГЭЛТЭЙ ​ДҮҮРЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХНЫ АЖЛЫГ ДҮГНЭЖ УРАМШУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн эрүүл мэндийн салбарынхныхаа ажлыг дүгнэдэг. Уг уламжлалт арга хэмжээг Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан зохион байгуулж, эмч, эмнэлгийн ажилтнуудын 2015  оны ажил,  Гүйцэтгэлийн гэрээг дүгнэн хэлэлцэж, үр дүнг нь тооцов. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт алдаа оноотой байгаа зүйлийн талаар ярилцаж, зарим байгууллагад ажлаа сайжруулах үүрэг, чиглэлийг дүүргийн удирдлагаас өглөө.

Энэ үеэр ажил үйлсээрээ бусдыгаа үлгэрлэн хошуучилсан зарим эмч,эмнэлгийн ажилтнуудыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын шагналаар  шагналаа.  “Тусгаар тогтнол” хүндэтгэлийн  цомыг  “Тэгш-Өлзий” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.Пүрэвдорж нарын дөрвөн хүнд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд нар гардуулан өгөв. Тус арга хэмжээнд дүүргийн Засаг даргын  Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат  болон албаны бусад хүмүүс оролцов.

 

ИТХ-ын “Чандмань” одонгоор дүүргийн Эрүүл  мэндийн төвийн Өрхийн менежер Т.Нямжав, Мэдрэлийн их эмч Б.Оюумаа  нарын 11 хүн, “Хүндэт өргөмжлөл”-өөр 14 дүгээр хорооны “Чин хүслэн” Өрхийн эрүүл мэндийн их эмч Б.Эрдэнэсувд, 7 дугаар хорооны “Таны итгэл” Өрхийн эрүүл мэндийн төвийн сайн санааны туслагч П.Тогоохүү нарын 9 хүн шагнуулав.

Засаг даргын “Баярын бичиг”-ээр Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн их эмч Д.Биндэръяа нарын 4, “Хүндэт өргөмжлөл”-өөр  “Таны итгэл” Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Г.Пүрэвсүрэн нарын 5,  дүүргийн “Хөдөлмөрийн алдар медаль”-иар Эрүүл мэндийн төвийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч С.Хишигжаргал нарын 10, “Хүндэт тэмдэг”-ээр Эрүүл мэндийн төвийн Мэс заслын эмч Г.Мэндбаяр нарын 14 хүн  шагнууллаа.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан