Адель ихрээ “танилцуулав”

Дуучин Адель саяхан Их Британийн Бирмингем хотноо тоглолтоо зохион байгуулжээ. Энэ үеэр үзэгчдэд нэгэн гэнэтийн бэлэг барьсан гэнэ.

Тайзнаа дуучин бүсгүй өөртэйгөө усны дусал мэт адилхан бүсгүйг урьж гарган миний “ихэр” хэмээн хошигносон байна.  Эмили гэх бүсгүйг интернэт хэрэглэгчид андахгүй.

Аль эртнээс дуучин “Аделийн ихэр” хэмээж, сошиал сүлжээгээр түүний зураг цацагдаж байсан юм.

Тайзнаа гадаад төрхөөрөө адилхан төрсөн хоёр бүсгүй тэврэлдэн, гар утсаараа сельфи хийгээд мөн амжсан аж. Тэдний биеийн хэлбэр, царай зүс адилхан төдийгүй нас нь хүртэл адил буюу 27 настай юм байна.

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: Эх сурвалж: .mminfo.mn

Шинэ мэдээ