Хуурамч дуут дохио зарсан иргэд баригджээ

Тусгай дуут дохио ашиглах эрхийг хуурамчаар үйлдсэн хэрэг энэ сарын эхээр гарсан байна. Хуурамч тусгай дуут дохио ашиглах эрхийг худалдан борлуулсан тэдгээр иргэдэд өдгөө эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж.

 

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвийн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Эрдэнэбат мэдээлэхдээ “Тусгай дуут дохио буюу “маяак”-ыг төрийн тусгай үйлчилгээний байгууллага ашигладаг. Улаан, шар, хөх гурван өнгийн дохиог байрлуулсан тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний тодорхой дүрэм, журмыг зөрчиж хөдөлгөөнд ордог.

 

Харин үүнийг хууль бусаар ашигласан иргэд дүрэм зөрчсөний улмаас осол аваар гаргадаг асар их хор уршигтай. Тиймээс ЦЕГ-ын даргын захирамжаар манай байгууллагаас холбогдох эрх бүхий байгууллагуудад зөвшөөрдөг. Гэтэл иргэд хууль зөрчиж, тусгай дуут дохио ашиглах эрхийн дардасыг хуурамчаар үйлдсэн байсан. Одоогоор хэргийг шалгаж байна" гэв.

Дээрх хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: Эх сурвалж:wikimon.mn

Шинэ мэдээ
Их уншсан