"Тэнүүн дэлгэр" ХХК-ны жолооч осол гаргаж, хүн мөргөжээ

Улаанбаатар хотын  Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр  нийт 260 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 260 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 12 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 0 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 0, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 3, явган зорчигч 3, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 35 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.

 

Тухайлбал, СБД-ийн нутаг Чингэлтэй өргөн чөлөө 32-ын тойргийн Сансар төвийн замд "Тэнүүн дэлгэр" ХХК-ны DaewooBS-106 маркийн автобусны жолооч Г нь явган зорчигч 32 настай эрэгтэй Ц-г мөргөж гэмтээжээ.

 

Мөн хөдөө орон нутагт, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас зүүн урагш Хар энгэр гэх шороон замд Б нь улсын дугааргүй мотоцикль унаж яваад онхолдож, жолооч 32 настай эрэгтэй Б нас барсан.

 

Дорнод аймгийн Дашбалбар сум Бат тойрон гэх газар гороон замд M.Familla маркийн А жолоочтой авто машин онхолдож жолооч 36 настай эрэгтэй А нас баржээ.

 

Өнөөдрөөс эхлээд ихэнх нутгаар цас орж, хүйтрэх тул орон нутгийн замд зорчих гэж буй жолооч та бүхэн  тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, замын зорчих хэсэг гадаргууны байдалд хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: zuvsongolt.mn

Шинэ мэдээ