МОНГОЛ УЛСАД АНХ УДАА “УУЛАНД” ШҮҮХИЙН ҮЗЛЭГ ХИЙХЭЭР БОЛЖЭЭ

 Ноён уулыг ашиглах эсэх асуудал шүүх дээр маргалдсан хэвээр байгаа. “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн болон өмгөөлөгч Г.Батбаяр нарын гаргасан нэхэмжлэлийн дагуу Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд “Сентерра Гоулд” ХХК-ийн ашиглалтын 4 лицензийг хүчингүй болгох үндэслэлтэй хэмээн хэрэг үүсгэсэн. Тус маргааныг шийдвэрлэх шүүх хурал 2016 оны 03-р сарын 24-нд болох байсан.

 

Гэсэн  ч нэхэмжлэгч тал буюу өмгөөлөгч Г.Батбаяр, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний МУ-ын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1-ийг үндэслэн гаргасан “маргаан бүхий газарт хэргийн газарт үзлэг хийлгэх” хүсэлтийг шийдвэрлэхээр шүүх хурал хойшилсон. Тэгвэл Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа, хариуцагч Ашигт малтмалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Давааравдан болон  “Сентерра Гоулд” ХХК-ийн ерөнхийлөгч Жон Казакоффын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч талын  бүрэлдэхүүнтэй албаны хүмүүс маргаан бүхий газарт хэргийн газрын үзлэг хийхээр болсон байна. Үзлэгийг 2016 оны 03-р сарын 31-ний өдөр буюу   Пүрэв гаригт Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён ууланд хийх юм. Цаашид энэхүү маргаанд Монгол улсын засгийн газрыг “Сентерра Гоулд” ХХК-г хамгаалан гуравдагч этгээдээр оролцууахаар АМГ шүүхэд хүсэлт гаргажээ.  

 

Амараа

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: nekh.mn

Шинэ мэдээ
  • Зочин
    Монгол Улсын Засгийн Газар тэгээд л гадны нэг компаны ажилд оролцоод л гуравдагч этгээдээр оролцож байх юм байх даа. Тэгэхдээ бүр Монголчуудын хаа эсрэг шүү.Энэ одоо ямар хачин төр засаг тогтчихоод ийм юм болоод байна. Ард түмний хээ эсрэг тэгээд харийнхан ашигт малтмалаа ашиглуулаагүй гээд баахан хэдэн зуун сая доллар нэхэх лээр заа гээд хүлээгээд авна тэрнийгээ ард түмний мөнгөөр төлдөг түүгээр зогсохгүй гадаад хүн хэдэн тэр бум төгрөг идэхлээр ерөнхийлөгч нь суллаад явуулдаг, алив хаа байна Ерөнхийлөгч гуай таны тэр гадны хүнээр төлүүлсэн мөнгө. Ард түмний нуруун дээр хүний өөрийн өр төлбөр ирээд нутаг усаа хамгаалаад мөрөөрөө амьдарч олохгүй болсон юм уу. Заавал Төр нь ардтайгаа тэрсэлдэх ёстой юм уу. Монгол улс төр засгаа эмхлэн шинээр байгуулах цаг гарцаагүй болсон байна.
    • 30 March 2016 11:35