Өмнөд Солонгос улсад хууль бусаар амьдарч буй гадаадын иргэдэд зориулсан “Өршөөлийн сар”-уудын хугацааг зарлалаа

Өмнөд Солонгос улсын Хууль зүйн яамнаас өнгөрсөн Бямба гаригт тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд зориулсан “Өршөөлийн сар”-уудыг эхлүүлэхээр болсон тухай шийдвэр гаргажээ.

 

 Тус шийдвэрийн дагуу гадаадын хууль бус иргэд нь ирэх 4-р сарын 1-нээс эхлэн 9-р сарын 30-ны өдөр дуустал, есөн сарын хугацаанд Өмнөд Солонгос улсыг сайн дураараа орхин явбал, тэдгээр иргэдэд тус улсад дахин нэвтрэхэд нь ямар нэгэн хориг тавихгүй юм байна.

   

Харин есөн сарын хугацаа дууссаны дараа гадаадын иргэдийн бичиг баримтыг эрчимтэй шалгах ба энэ үеэр саатуулагдсан гадаад иргэдийн Өмнөд Солонгос улсад нэвтрэх эрхийг таван жилээр хасаж, тухайн хүнийг ажиллуулсан үйлдвэр болон компанид хуулийн дагуу хариуцлага тооцох ажээ.

 

 Өмнөд Солонгос улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдийн тоо сүүлийн таван жилийн турш өсөн нэмэгдэж, 2014 оны 12-р сарын 31-ний байдлаар 214,000-н хүн болсон байна. Энэ нь тус улсад амьдарч байгаа гадаадын нийт 1,899,000-н иргэний 11.2% нь хууль бусаар амьдардаг гэсэн үг ажээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан