Т.Дэлгэрмөрөн “Номин талст”-аас гарч буйгаа албан ёсоор зарлалаа

Цагтаа залуусыг байлдан дагуулж явсан “Номин талст” хамтлаг албан ёсоор тарж байх шиг байна. Хамтлагийн дуучин Хангэрэл аль хэдийнэ өөр бизнест хүч үзээд, дуулахаа больсон. Тэгвэл  дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудаснаа нэгэн мэдээлэл тавьж, сонсогч фэнүүдээ шуугиулаад авлаа. Тэрбээр хамтлагаасаа гарах болсноо албан ёсоор дуулгасан юм.

Тэрбээр  "За, нэг тиймэрхүү мэдээг би албан ёсоор мэдэгдье дээ. Би хоёр андынхаа араас захыг нь мушгиад үлдсэн эр л дээ, бас аав. Гэхдээ би тэдний оронд байсан бол намайг мартаж болох ч өмөрч үлдсэн охинд минь чихэр авчрах ухаан байсангүйд нь унтарчихлаа. Намайг гэсэн тэдний сэтгэл уудам гэлээ ч, над шиг байж чадаагүйнх нь төлөө энэ өдөр би тэднийгээ орхих шийдвэр гаргалаа. “Номин талст” хоёулаа боллоо. Би тэдэндээ хит дуунуудыг нь хангалттай зохиож өгсөн, өргүй нэгэн. Хоёр найздаа амжилт" гэжээ. 

Тус хамтлагийнхан Америк руу явж, аялан тоглолт хийсэн. Гэтэл явахын өмнө Т.Дэлгэрмөрөнгийн виз гараагүй билээ. Харин Хаянаа, Батсүх хоёрын виз гарч, Америкийг зорьсон. Тэд эргэн ирэхдээ Т.Дэлгэрмөрөнгийн охинд чихэр ч байхгүй, хоосон гуяа ганзаглаад ирсэн бололтой. Ийнхүү “Номин талст” гэдэг хамтлаг тарлаа.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: Эх сурвалж:mminfo.mn

Шинэ мэдээ
Их уншсан