Золгүй байдлаар 5 хүн нас баржээ

Энэ сарын 27-28-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас, гэмт хэргийн 118, зөрчлийн 1087, согтуугийн 393, зам тээврийн ослын 173 мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 61 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 24 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

 

Улаанбаатар хотод золгүй байдлаар 5 хүн нас барж, дээрэмдэх гэмт хэрэг 1, булаах гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 36, халаасны хулгайн гэмт хэрэг 2, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 2, танхайрах гэмт хэрэг 6, залилан мэхлэх гэмт хэрэг 1, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг 1, зам тээврийн хэрэг 3, осол 3 гарч 5 хүн гэмтсэн байна.

 

 

Эх сурвалж: УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАР 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан