"Монгол коммент"-ын Билгээд туслах хандивын аяны талаар мэдээлэл хийлээ

 

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд TV9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийг хөтлөн үзэгч олонд танигдсан сэтгүүлч, редактор М.Батбилэгт туслах хандивын аяны талаар мэдээлэл хийлээ.

 

Өнөө цагт тулгамдаж буй олон чухал асуудал, цаг үеийн мэдээллүүдийг үзэгчдэдээ хүргэж, оновчтой дүгнэлт хийж чаддаг сэтгүүлч М.Батбилэгийг хүмүүс "Монгол коммент"-ын Билгээ гэхээр анддаггүй билээ. Тэрээр ажлаасаа хэсэг хугацаанд чөлөө авч, эхнэрээ БНСУ-д эмчлүүлж байгаа юм. Өнгөрсөн намрын билэгт сайн өдөр хурим найраа хийн, гал голомтоо бадрааж байсныг уншигчид санаж байгаа байх. 

 

Аз жаргалтай гэр бүлийн амьдралаа эхлүүлээд удаагүй байгаа хэдий ч өвчин гэгч аюул "хэлж ирдэггүй, хийсч ирдэг" гэдэгчлэн түүний хайрт хань хүнд өвчинд нэрвэгдсэн энэ үед М.Батбилэгийн мэргэжил нэгт андууд санаачлан түүнд туслах хандивын аяныг эхлүүлээд байгаа юм. Жиргээчдийн ертөнцөд "Шилэн Цогоо" хэмээн нэрлэгддэг Цогтгэрэл энэ тухай албан ёсны мэдээллийг анх дэлгэж, цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэсэн билээ.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    • 28 March 2016 13:45
  • Зочин
    ЗАР:2016.05.01-НЭЭС БАЙР ТҮРЭЭСЛҮҮЛНЭ ШҮҮ
    19-Р ХОРООЛЛЫН 32-Р БАЙ-НД ШҮҮ
    ХАРИЛЦАХ УТАС:99284782,99189991-РУУ ЗАЛГАЖ АСУУЖ БОЛНО ШҮҮ
    • 28 March 2016 13:47