Болзоонд яваад 2 сая доллартай болжээ

Лос-Анжелес хотод амьдардаг өрх толгойлсон бүсгүй нэг залуутай болзоод шууд хоёр сая орчим доллартай болжээ. 32 настай Саманта Дефазио гэдэг энэ бүсгүй танилцах сайтаар хүмүүстэй харилцаад боломжтой зарим нэгтэй нь үдийн зоог барих замаар хоолныхоо мөнгийг олдог байсан гэнэ.

Одоогоос хоёр жилийн өмнө тэрбээр нэгэн танилцах сайтад бүртгүүлсэн аж. Тэр сайтаар үйлчлүүлдэг эрчүүд өөрт таалагдсан эмэгтэй дээр үнэ хаялцаж, хожсон нь түүнтэй зоогонд орох эрхтэй болдог билээ. Хэн дээд үнэ хэлнэ, тэр хүн бүсгүйг болзоонд урих ёстой. Ингэхдээ өөрийн үнэ хаялцсан мөнгийг тэр эмэгтэйд өгнө. 


“Байрны хөлс, хүүгийнхээ асрагчийн мөнгийг төлөх хэрэгтэй болоод байсан. Өнөө цагт болзоонд явахад баахан зардал гардаг шүү дээ. Чамд таалагдахгүй байж мэдэх тийм эрэгтэйтэй уулзахын тулд цаг зав, мөнгө зэргээ зүгээр нэг салхинд хийсгэх нь утгагүй шүү дээ” хэмээн найман настай Лоренсо хүүгийн ээж өгүүлэв. 

Уулзсан эрчүүддээ Саманта бүсгүй өөрийн бизнес санааг хэлдэг байсан аж. Тэрбээр дан царайлаг хүүхнүүдээр жолооч нараа бүрдүүлсэн таксины компанитай болохыг мөрөөддөг байжээ. Гэтэл сүүлд болзсон нэгэн залуу энэ санааг нь дэмжээд хоёр сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан