Засгийн газрын "Хүндэт өргөмжлөл"-өөр 19 хүнийг шагналаа

Засгийн газрын "Хүндэт өргөмжлөл"-өөр 19 хүнийг шагналаа

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, нам эвслийн бүлгийн төлөөллийн хамт Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө.

Үүний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнагдсан төр, засгийн байгууллагын албан хаагчдад Төрийн Ёслол, хүндэтгэлийн Их танхимд шагналыг нь гардуулан өглөө. Шагнал гардуулах арга хэмжээнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэгэрхлэх газрын дарга Ч.СайханбилэгболонЗасгийн газрын гишүүд оролцож баяр хүргэсэн юм.

Шударга ёс, хариуцлагын тогтолцоог төгөлдөршүүлэх, төрийн үйлчилгээг ил тод,шуурхай болгох талаар Шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлсэн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд үлгэр жишээ ажилласныг нь үнэлэн энэ шагналыг олгож байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тодотголоо.

Шагнал хүртсэн 19 хүний ахмад нь 60 настай, улсад 43 жил ажилласан бол залуу нь 30 настай, улсад 6 жил ажилласан албан хаагч байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан