Б.ЖАРГАЛСАЙХАН: АРВИН ГЭЖ ЭМЭЭ ТЭНД БАЙСНААС НАРА ОЧСОН НЬ ДЭЭР

Б.ЖАРГАЛСАЙХАН: АРВИН ГЭЖ ЭМЭЭ ТЭНД БАЙСНААС НАРА ОЧСОН НЬ ДЭЭР

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан өчигдөр “15 round” шууд нэвтрүүлэгт оролцохдоо сүүлийн өдрүүдэд олны ярианы сэдэв болоод байгаа нэгэн асуудлыг улам ч дэвэргэж орхилоо. УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй эл эрхэм хөтлөгчийн асуусан асуултаас хазайж, шуудхан л дуучин Нарагийн сурталчилгааг хийж эхэлсэн юм. Хүрэмнийхээ хоёр халаасанд гараа шургуулан их л зуунги хоолойгоор “Чи тэр дуучин Нарагаас яах гэж өмнөх амьдралыг нь асууж байгаа юм бэ. Ширээний хүүхэн гэдэг чинь манайхаар бол нөгөө явдаг, биеэ үнэлдэг хүнийг хэлдэг шүү дээ. Тэр хүн авьяастай байна уу, үгүй юу. Чамд ер нь ямар хамаатай юм. УИХ-д нэр дэвшээд юу хийж бүтээх гэж байгааг нь асуухын оронд эмэгтэй хүн рүү илт дайрч доромжлоод чи бас ёс зүйгүй хүн байна шүү” хэмээн үглэсэн нь хөтлөгчийн гайхал, дургүйцлийг зэрэг хүргэсэн бололтой.

Чухам юуны учир гэнэтхэн дуучин хүүхнийг өмөөрч эхэлснийг асуухад цаадахь нь “Яадаг юм бэ, тэртээ тэргүй тэнд чинь Арвин гэж нэг эмээ байхад Нара очсон нь хамаагүй дээр. Эмэгтэй хүнийг чинь дэлхий даяараа хайрлаж, хүндэтгэдэг юм. Чи бараг л надтай барилдана, ноцолдоно гээд нэг их сүржигнээд байсан чинь хаа байна. Яасан ч жул асуултууд бэлдсэн юм бэ дээ” гэж баахан даапаалж зогслоо. Анхны зочин Нара нь шууд нэвтрүүлгийг орхин гарсан шиг мань эр ч хэзээ мөдгүй хаалга савахад бэлэн байгаа харагдсан.

Угийн хэгжүүн яриатай “Буян” Жагаа өөрийн эзэмшилд байдаг томоохон барилгыг хэзээ ч улсад өгөхгүй гэдгээ хатуухан мэдэгдэж, компанийнхаа ажилчдад учиргүй их “хайр” зарлаад авна лээ. Хэдийгээр хэдэр ёдор үгтэй ч бизнесмэн эрийн хувьд олны танил дуучин бүсгүйчүүдтэй цөөнгүй удаа нэр холбогдож, хувь хувьсгалын асуудлыг нь подхийтэл шийдэж өгсөн түүх бий. Бараг л “албан ёсны” гэмээр залуухан нууц амраг нь түүний хэнз хүүхдийг хүртэл төрүүлсэн удаатай. Харин өдгөө түүнд дуучин Нара жигтэйхэн их таалагдаж, бүр УИХ-ын танхимд хамтдаа суухыг хүсч буйгаа олны өмнө илэрхийлсэн нь энэ бололтой.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
  • Зочин
    ysanch argaa barsan ym bichij suudag hvmvvsewdee.
    • 25 March 2016 11:47
  • Зочин
    ishhhh bichij bui niitlelig i eeee bolij ue
    • 25 March 2016 13:59
  • Зочин
    reported.... malnuud min hol ochij huts
    • 25 March 2016 14:53
  • Зочин
    Yamar archaagui niitlel ve
    • 25 March 2016 17:34