ТТ-г авч үлдсэн З.Энхболдод баярлалаа

Одоогоос яг нэг жилийн өмнө Таван толгойн асуудал босч байжээ. Өнгөрсөн жилийн  өдийд сэдэрсэн Таван толгойн асуудал өнөөдөрч чухал сэдэв хэвээрээ шийдэл нэхсээр. Улс төр дэх бизнес бүлэглэлүүдийн тулааны гол талбар болчихоод байна гэхэд хилсдэхгүй.

Засгийн газраас Таван толгойн нүүрсний ордыг ашиглах консерциумтай байгуулахаар төлөвлөж байсан "Хамтын ажиллагааны гэрээ", "Хөрөнгө оруулалтын гэрээ", "Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтээн барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх гэрээ"-г байгуулахаар  Монгол Улсын сайд М.Энхсайхнаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байв. Гэрээ ч байгуулагдахаар болж Ерөнхий сайд болон оролцогч талууд гарын үсэг зурж баталгаажуулхад бэлэн болоод байсан хэрэг.

Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд 2015 оны хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Ард түмний мэдлийн Таван толгойн төслийг ийм хэлбэрээр явуулж болохгүй. УИХ-аас ажлын хэсэг гаргаж шалгуулна" гэж товчхон хэлсэн нь ард түмний нүднээс далд өрнөсөн хуйвалдааныг илчлэх эхлэлийг тавьсан байжээ. Хэрвээ З.Энхболд дарга тухайн үед Таван толгойн хэлэлцээрийг зогсоож, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг гарган, шалгалт оруулж авч үлдээгүй бол өнөөдөр ММС компани дампуурч ард түмний Таван толгойг алдах байжээ. ММС компани хийгээд Энержи ресурс дампуурсанаар ард түмний Таван толгой 800 сая ам.долларын өрийн барьцаанд орж Хятадын компанид шилжих байв.

Таван толгойгоо гадны компанид сохор зоосны төлбөргүй алдаж байснаас, ард түмний мэдэлд авч үлдэх З.Энхболдын шийдвэр зөв байж.

С.ТУЯА

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан