МАН-ын залуус дахин зодолджээ

МАН-ын залуус дахин зодолджээ

-ДУНДГОВЬ АЙМГИЙН НАМОХ-НЫХОН ЗОДОЛДОЖ НЭГНИЙХЭЭ НҮДИЙГ СОХЛОХ ДӨХЖЭЭ-

МАН-ын залуус дахин зодооны хэрэгт холбогдлоо. Өнгөрсөн нэгдүгээр сард Дорнод аймгийн Хэрлэн сумын МАН-ын үүрийн дарга З.Оргилыг намынх нь Хяналтын хорооны дарга З.Түвшиндорж зодож, нүдийг нь сохлох шахсан. Багын найз, намынхаа гишүүнд зодуулсан З.Оргил саяхан гадаадад эмчилгээ хийлгээд ирсэн. Тэд аймгийнхаа намд эзлэх байр суурь, албан тушаалаа булаацалдаж зодолдсон тухайгаа хэвлэлээр ярьсан.

Тэгвэл энэ дуулиан намжаагүй байхад өнгөрсөн долоо хоногт Дундговь аймгийн МАН-ын Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны (НАМОХ)-ны залуус хоорондоо зодолдож мөн л нэгнийхээ нүдийг сохлох дөхжээ. Тодруулбал, Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Буджавыг өрөөндөө байхад нь аймгийн  НАМОХ-ны гишүүн Б.Амарсанаа гэгч зодож, нүдийг нь гэмтээжээ.

Б.Амарсанаа нь Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооны ерөнхийлөгчийн сонгуультай нэгэн ажээ. “Тэрбээр орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр бэлдэж байгаа. Харин ИТХ-ын дарга С.Буджав түүнийг залуу байна гэж үгүйсгэснээр маргаан эхэлж, зодоон болсон” талаар тэнд байсан эх сурвалж өгүүлсэн юм.

Н.БАЯР

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ