Умард Солонгос: “Өмнөд Солонгос, АНУ-д золгүй төгсгөл ирнэ”

Умард Солонгос: “Өмнөд Солонгос, АНУ-д золгүй төгсгөл ирнэ”

Өмнөд Солонгос болон АНУ-ын холбоотнуудад золгүй төгсгөл ирнэ гэж Умард Солонгос улс сүрдүүллээ.

 

“Шударга ёсны төлөө” хэмээн тунхаглаж буй Пхенъян Өмнөдийн ерөнхийлөгч Пак Гын Хэ болон түүний хамтрагч нарын үйлдэл золгүй байдлаар төгсөнө хэмээн сүрдүүлж байна.

Сөүл болон Вашингтоноос жил бүр хамтран зохион  байгуулдаг ”Key Resolve” болон “Foal Eagle”  нэрийн дор явагдаж буй энэ жилийн цэргийн сургуулилт өргөн хүрээнд болж байна.

Өмнөд Солонгосын 300 мянган, АНУ-ын 17 мянган цэрэг оролцож буй хамгийн том цэргийн сургуулилтанд Умард Солонгосын байгууламжид агаараас цохилт өгөх зэрэг багтаж байгаа юм.

Цэргийн сургуулилт эхэлсэнтэй холбоотойгоор АНУ, Өмнөд Солонгост цөмийн сэрэмжлүүлэх цохилт өгнө гэж Пхенъян сүрдүүлж байсан юм.

Нэгдүгээр сард цөмийн туршилт явуулсан, өнгөрсөн сард пуужин харвасан Умард Солонгост НҮБ, АНУ, Өмнөд Солонгос улс хориг арга хэмжээ аваад байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан