Х.Тэмүүжин сайд шинэчлэл биш цэвэрлэгээ хийнэ

Х.Тэмүүжин сайд шинэчлэл биш цэвэрлэгээ хийнэ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн шинэчлэл нь эцэстээ банк дээрэмдсэн цагаан захтан, хуулийн байгууллагаар хамгаалуулсан гэмт хэрэгтнүүдтэй хийх тэмцэл болж хувирч байгааг тэрээр нэгэнтээ ярьж байсан. Сайдын эсрэг хөдөлсөн галт тэрэг нэгэнтээ эдүгээ хормой хотыг сөхөөд байгаа ч Х.Тэмүүжин сайд цагдаагийн хөрөнгөлөг хурандаа нарийн эсрэг хийх тэмцлээ улам чангатгахаар болж  шинэчлэл биш цэвэрлэгээ хийхээ мэдэгдлээ. Их цэвэрлэгээнд гарсан Х.Тэмүүжин сайд албан тушаалдаа арай ядан тогтсон ч гэр бүл нь гэмт халдлагад өртөж эхэлжээ. Х.Тэмүүжин сайд “Гэргий маань орцонд орилох чимээнээр гарсан чинь нэг охиныг залуус чирч байгаад зугтсан байна. Хоёр сарын өмнө охин дүүг маань лифтэнд амыг нь таглаад авч явах гэсэн. Цагдаад хэлсэн чинь бид нар айгаад байна гээд инээлдээд байна” гэсэн юм ярьж байна. Хууль зүйн сайдынхаа эсрэг ингэж хөдөлж байгаа галт тэрэг хэр хүчтэй байгаа нь ойлгомжтой.

 

Б.Мөсөн

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан