Төрүүлсэн охиноо буудлын өрөөнд орхиж явжээ

Сүхбаатар дүүргийн 13-р хороонд байрлах “….” зочид буудлын өрөөнд ой дөрвөн сартай хүүхдээ орхиж явсан байжээ. Тодруулбал, хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад уг зочид буудлын … тоот өрөөнд Чингэлтэй дүүргийн 18-р хороонд суух 33 настай эмэгтэй н.О нь өөрийн нэг нас дөрвөн сартай охин н.Х орхиж явсан аж. Тиймээс охиныг Яаралтай түргэн тусламжийн төвөөр дамжуулан Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн эмнэлэгт хүргэн эмчлүүлсэн юм. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

Төрүүлсэн хүүхдээ орхиж явснаар Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээдэг. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйл. Хүүхэд хаях, төөрүүлэх тухай байдаг бөгөөд уг заалтад “Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.” гэж заажээ.

 

Б.Элбэрэл

Dorgio.mn

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан