МҮҮН-д нэр холбогдсон нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд

Шашны нэгэн гаж урсгал хэмээн цоллогдоод буй МҮҮН-д нэр холбогдсон нийгэм, улс төрийн эрхмүүд эхнээсээ тайлбар хийгээд эхэлжээ. Тухайлбал, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа, “Над руу Д.Цэвээнжав яриад байсан юм. Тэгээд нэг хуралд нь очиж, баяр хүргэж үг хэлээд, намайг Дэлхийн энх тайвны урлагийн дээд одонгоор шагналаа. Хүн шагнаж байхад чинь “Авахгүй, авахгүй” гэлтэй биш. Дахиад нэг хуралд очсон чинь Мүүн гээд нэг асуудал яригдаад байх юм аа. Тэгээд би “Энхтайвныг нэг хүн хөгжүүлнэ гэж байхгүй. Энэ жаахан асуудалтай болоод явчихлаа” гэж  бодооод “бултсан” хэмээн ярьжээ.            

 

Харин тэрбээр УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн тухайд,  “Ц.Нямдорж өнөөдөр ярьж байна. Өвгөөн, “Чамайг нэг олон нийтийн байгууллага одонгоор шагная гээд байна” гээд Бавуугийн  Лхагвасүрэн утасдаад байхаар нь би ямар гавъяа байгуулсан биш, шагнах гэж байгаа бол шагна даа  гэжээ. Тэгсэн нэг одонгоор шагнуулсан гэнэ. Хаанаас юм бэ дээ нэг сая төгрөг өгсөн юм байна. Тэрнийг нь нийгмийн халамжийн байгууллагад өгчээ. Баримт нь бий гэж байна. Тэгээд Ц.Нямдорж “Өвгөөн одоо би дуугарах ёстой юм уу, дуугүй байж байх уу” гэж байна. Шаардлага гарвал дуугараач дээ, мэдэхгүй байсан гэдгээ хэлэхгүй юу гэсэн” гэжээ. Үүнээс үзэхэд манай  томчууд  хэтэрхий гэнэн итгэмтгий хийгээд хүний арга мэхэнд унахдаа амархан улсууд шигээ. Нэг нь санал тавихаар них их юм бодолгүй энд тэндхийн арга хэмжээнд оролцож явдаг нь хожим хойно нэр төрд нь сэв суулгана чинээ саналгүй явсан хэнэггүй монгол занг одоо яалтай ч билээ.

 

Үгүй тэгээд, оюун сэтгэлгээгээрээ монголчууддаа хүндлэгддэг Бавуугийн ганц хүү хүртэл МҮҮН-д очих саналыг Ц.Нямдорж гишүүнд тавьж байхад яаж ч үгүй гэх билээ дээ.  Магадгүй манайхны л юм болсон хойно гэдэг шиг, бас л учрыг нь ололгүй МҮҮН-д Б.Лхагвасүрэн гуай татагдсан гэдэгт итгэе.  Энэ мэтчилэнгээр  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт,  ХҮН-ын дарга С.Ганбаатар, улсын маань Ерөнхийлөгч хүртэл МҮҮН-д ямар нэгэн сэжмээр холбогдож орхих нь тэр. Олонд ил тод болчихсон нь л эд болохоос бус “МҮҮН илчлэгч мөрдөн байцаагч” нэр зүүгээд буй Цэрэнд нэлээд урт нэрсийн жагсаалт байгаа сурагтай даг шүү.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: Эх сурвалж: Breakingnews.mn

Шинэ мэдээ
Их уншсан