Дээд шүүх Р.Гончигдорж гишүүнийг Цэцэд шүүгчээр томилох боломжгүй гэж шийдвэрлэжээ

Улсын Дээд шүүхээр өнөөдөр УИХ-ын гишүүн, дэд дарга Р.Гончигдоржийг ҮХЦ-ийн шүүгчээр томилуулах тухай асуудлыг хэлэлцсэн байна.

 

Тодруулбал, уг асуудлыг хэлэлцэнэ гэдгийг Дээд шүүхээс ямар нэгэн байдлаар зарлаагүй байсан юм. Тэгвэл Дээд шүүхийн шүүгчид Р.Гончигдоржийг ҮХЦ-ийн гишүүнээр "томилох асуудлыг хэлэлцээд томилох боломжгүй. Хэрэв УИХ-ын гишүүнийг Цэцэд томилох нь хууль зөрчсөн шийдвэр болно" хэмээн шийдвэрлэжээ. Учир нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно, гэсэн заалт байдаг юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: zaluu.com

Шинэ мэдээ
  • Зочин
    ene odoo bolno doo yasan ch shunaltai yum bas tegeed uls turiin huvid bol ulig bolloo sh dee zairantan guai taniig odoo zaluuchuuddaa zaigaa tavij uguuch l gemeer bna yamar sandal suudaltai chini darhalsan bish dee
    • 18 March 2016 15:03