Ерөнхий сайдын зөвлөх Г.Баасан эгчийн өндөр настнуудын ихэнх нь ядуучууд байна!!! гэнэ...

Ерөнхий сайдын зөвлөх Г.Баасан эгчийн өндөр настнуудын ихэнх нь ядуучууд байна!!! гэнэ...

Энэ тухай саяхан сэтгүүлчидтэй хэвлэлийн бага хурлын үеэр уулзсан Монголын ахмадын холбооны дарга Х.Сүхбаатар мэдэгдсэн билээ. Энэ хэвлэлийн хурлын учир шалтгаан нь манай өндөр настнууд өнгөрөгч 3-р сараас эхлэн тэтгэвэрийг нь нэмсэний гутамшигтай гунигтай үр дүнгийн тухай  Х.Сүхбаатар нарын ахмадын удирдагчид тодорхой ярьлаа. Хамгийн бага тэтгэвэр 180 мянган төгрөг дээр 27 мянган төгрөг нэмэхэд 207 мянган төгрөг болжээ. Харин 200 гаруй мянган төгрөгийн болон 600 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр дээр 20 мянган төгрөг нэмжээ. Гэтэл хүнсний зүйл, өргөн хэрэгцээний бараа таваарын үнэ сүүлийн хоёр жилд 30-аас доошгүй хувиар нэмэгдсэн тул саяын тэтгэвэрийн нэмэлт нь гутамшигтай, гунигтай үр дүнтэй болсныг Монголын ахмадын холбооны дарга Х.Сүхбаатар нар онцлон тэмдэглэлээ. Үнэхээр ч энэ мөнгийг 27 мянган төгрөгөөр улсын төсөвт суулгасан УИХ-ын эрхэм гишүүд болон түүнийг хуваарилсан сайд нар маань тэдний ордог ресторан бааруудад ганц таваг хоол авах уу гэж асуухад “Үгүй, авахгүй, хүрэхгүй!! Хэмээсэн хариулт л байна биз дээ...

Манай өндөр настнуудын амьдралын төвшний дээр дорыг ярихад хүүхдүүд, ах дүү, хамаатан садан нь бэлжсэн, баяжсан чинээлэг амьжиргаатай ахмадууд бий билээ. Гэтэл манай өндөр настнуудын ихээхэн хэсэг нь тэтгэвэрийнхээ мөнгөөр эрхэлсэн ажилгүй хүүхдүүд, ач, зээ нараа, ах дүү нараа тэжээж тэтгэж байгаа нь тодорхой ажээ. Тиймээс энэ хэсгийн ахмадууд саяын тэтгэврийн нэмэгдлээр амьдралын төвшин нь ямар нэгэн байдлаар нэмэгдсэн, сайжирсангүй нь ойлгомжтой юм. Дээр дурдсан хэвлэлийн бага хуралд оролцсон зарим өндөр настнууд энэхүү тэтгэврийн нэмэгдлийг “доромжлол, даажигнал”, гэхдээ УИХ-ын эрхэм гишүүд, засгийн газрын гишүүд, сайд нарыг үүнтэй шууд холбоотой хэмээж байлаа. Дашрамд хэлэхэд, энэ тэтгэвэрийн нэмэгдлийн тухай засгийн газрын гишүүн, хариуцсан сайд С.Эрдэнэ сонинд ярилцлага өгч, тайлбар хийхдээ “Энэ бол одоогийн мөнгө төгрөгийн инфляци, улсын төсвийн бололцоог харгалзсан тэтгэврийн нэмэгдэл билээ” хэмээсэн юм. Инфляци гэдэг бол мөнгөний ханшны уналт, өөрөөр хэлбэл, энэ бол иргэдийн худалдан авах чадвар юм аа. С.Эрдэнэ сайдын хэлснээр бол 2013 оны сүүлчээр инфляци 12 хувь байсан учир өндөр настнуудын тэтгэвэр дунджаар ийм хэмжээтэй нэмэгджээ. Харин дээр дурдсанаар бол сүүлийн үед хүнс, өргөн хэрэгцээний бараа таваарын үнэ 30-аас доогшүй хувь нэмэгдсэн учир энэ төр засгийн арга хэмжээ дэндүү сулхан, буруу зөрүү болсныг тус үйл ажиллагааг хэрхэн хийдгийг сайн мэддэг, Ардын нам төрийн эрх барьж байхад Нийгмийн хамгааллын яамны дэд сайдаар ажиллаж байсан С.Чинзориг хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Тэр хурлын үеэр Монголын ахмадын холбооны удирдагчид сэтгүүлчдэд нэгэн гомдол ярьсан юм. Энэ нь юу юм бэ гэвэл, төр засгаас Монголын ахмадын холбоонд татаасын тодорхой хэмжээний мөнгө өгч үйл ажиллагаагаа явуулдаг байсан чинь өдгөө энэ мөнгөө алдарт тэмцэгч Г.Баасан авгайн тэргүүлдэг Ахмадын чөлөөт холбоонд шилжүүлдэг болсон гэнэ. Энэ нь Баасан авгайн ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх болсонтой шууд холбоотой гэнэ. Харин Ахмадын чөлөөт холбоо ахмадууд, өндөр настнуудын эрх ашгийн төлөө урьд өмнөх шигээ хүчтэй тэмцэл явуулахаа больж, төрөөс татаас гэж авдаг ихээхэн мөнгөөр юу хийж бүтээж буй нь тодорхойгүй, бүрхэг байгаа ажээ...

Б.Мөсөн
скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан